Дэлхийн зөн ОУБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн зөн олон улсын байгууллагын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч энэ салбарт бодит хувь нэмрээ оруулсаар байгаа нь хамтын ажиллагааны хүрээнд улам өргөжих болно гэдгийг энэ үеэр хэллээ.
Дашрамд дуулгахад Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 97 оронд хүрч ажилладаг. Тэр дундаа Монгол Улсад Хүүхдийн эрүүл мэнд, эхийн эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, баталгаат ундны ус гэсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Нийт хүн амын 35 хувьд нь хүрч ажиллаж байгаа тус байгууллага нь эрүүл мэнд, боловсрол, өрхийн амьжиргааг дээшлүүлэх гээд тухайн орон нутагт төслөө цогцоор нь үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн билээ.