Нийтийг хамарсан хордлого гаралгүй тайван шинэллээ
Онцгой байдлын ерөнхий газар
2015.02.24

Нийтийг хамарсан хордлого гаралгүй тайван шинэллээ

Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажиллажээ.

Энэ сарын 18-ны өдрийн 15:00 цагаас 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч дотоод ажилтан, шинжээч, жолооч бэлэн байдалд ажилласан байна. Энэ хугацаанд нийтийг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй тайван шинэлжээ.

Мөн НЗДТГ Нийслэлийн Шуурхай алба  ОБЕГ  ХӨСҮГ, Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв зэрэг газруудтай байнгын холбоотой байж, цаг үеийн мэдээлэл солилцон хамтран ажилласан байна.

Нийслэл болон зарим аймагт гал түймэр гарсныг тухай бүрт нь унтраасан, цаг агаар муудсанаас орон нутгийн зарим зам хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт, хорио тогтоосон бөгөөд иргэдээс даралт ихэссэн, ханиад томуу туссан гэсэн дуудлагууд холбогдох газруудад иржээ.