Ж.Энхбаяр: Ц.Нямдорж сайдыг ч юмуу Н.Алтанхуягийг огцруулах тухай яагаад оруулж ирээгүй юм
2011.05.12

Ж.Энхбаяр: Ц.Нямдорж сайдыг ч юмуу Н.Алтанхуягийг огцруулах тухай яагаад оруулж ирээгүй юм

МАН-ын  Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Тэд Д.Зоригт сайдыг авч үлдэхээр шийдсэн байна. Удирдах зөвлөлийн хурал тарсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас сэтгүүлчид тодруулга авсан юм.

-Ямар үндэслэлээр Д.Зоригт сайдыг огц­руулах шаардлагагүй гэж Удирдах зөвлөл үз­сэн юм бэ?


-Д.Зоригт сайдыг огц­руулах үндэслэлүүдийн дотор Оюу толгой, Таван толгойн асуудал нэлээд чухал байсан.  Оюу тол­гойн гэрээнд засч сайж­руу­лах зүйл байгаа л байх. Гэхдээ гэрээ гэдэг хууль шиг хатуу зүйл биш учраас явцын дунд засч өөрчлөх боломжтой. Таван толгойн гол ажил одоо эхлээ ч үгүй хэрнээ маш их анхаарал татаж байна. Цаашид ч анхаар­лын төвд байх нь ойл­гомжтой.  Үр дүнг нь үзээгүй байж салбарын сайдыг  нь шахаж байна.  Тийм юм бол Л.Гансүх, С.Баярцогт  сайдын нэ­рийг яагаад оруулж ирээ­гүй юм. Үнэхээр огц­руулъя, хариуцлага тооцъё гэж байгаа юм бол яагаад өөр хүмүүсийн нэрийг оруулж ирэхгүй байгаа юм бэ.

-Жишээ нь өөр хэн гэж?

-Заавал үүнийг нэр цохож хэлэх гэсэнгүй. Улс төрийн үүднээс тайл­бар­лахад жишээ нь Ц.Ням­дорж сайдыг ч юмуу Н.Ал­тан­хуягийг огц­руулах ту­хай яагаад оруулж ирээ­гүй юм. Чадахгүй л байх­гүй юу. 10 жилийн өмнө байгуулчих ёстой Оюу толгой гэрээг эхлүүлс­нийх нь төлөө, 40-50 жил хаягдаад байсан Таван  толгойн ашиглалтыг эх­лүүлснийх нь төлөө Д.Зо­ригт сайдыг оролдоод байгаа юм уу. Бид залуу хүнийг дэмжих талаас нь ажиллах ёстой. Мэдээж алдаа оноо гаргаж л таа­раа. Гэхдээ улс орны нэн тэргүүний чухал салба­рыг хариуцаад явж бай­гаа хүнийг  шахаж бо­лохгүй. Тэгээд ч Д.Зоригт бол улс төрд харьцангуй шинэ хүн. Товчхондоо бол хамгаалах хүнгүй уч­раас ингэж байгаа  гэж ойлгож ч болно. Удирдах зөвлөл энэ үүднээс нь хандсан.

-Түүнийг огцруу­лах­гүй гэдэг саналыг Удир­дах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн үү?

-100 хувь дэмжсэн.  Улс орны хэмжээний бод­логын асуудал яриг­даж байгаа учраас манай нам үүнд нэгдмэл байр суурьтай байна. Бид бод­логоо улам бэхжүүлье, хариуц­сан салбарын сай­дынхаа ажлыг сайж­руулъя гэсэн шийдвэр гарга­лаа. Үүнийгээ на­мын бүлэгтээ танил­цуулна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.