С.Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах албан бичиг өргөн барина
УИХ-ын 15 гишүүн нийлж ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах санал өргөн барихаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл Төрийн ордонд түгжээ. Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзлаа.
-АН-ынбүлгээс хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн гэлүү?
-Бүлгийн дүгнэлтийг баталгаажуулах ажлын хэсгийн ажил бараг дууссан. Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулсан. Хамтарсан Засгийн газар өрхийн сарын дундаж орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй болгож нэмэгдүүлнэ гэсэн ч хэрэгжээгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшингээс гурав дахин нэмэгдүүлнэ гэж амласан ч 2010 онд 30 хувь л нэмэгдлээ. Гурав дахин биш 30 хувь шүү. Ажилгүйдлыг бууруулна гэсэн хаана байна. НХХЯ-ны гаргасан судалгаагаар 120-иод мянган хүн ажилгүй байна гэсэн байна. Гэхдээ энэ нь ердөө бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо. Макро эдийн засаг, санхүүгийн бодлогын хүрээнд Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 12 хувиас доошгүй түвшинд хүргэж эдийн засгийн хурдацтай өсөлтөд хүргэнэ гэж амласан. Гэтэл өнөөдөр 12 хувь нь алга. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэнэ гэсэн өнөөдөр 2000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байна. Стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж Таван толгой. Оюутолгой, Төмөртэй, Цагаан суварга зэрэг ордуудыг ашиглаж эхэлнэ гэсэн. Гэтэл ашиглах нь байтугай үйлдвэр, уурхай нь ч ажиллаж эхлээгүй байна. Боловсруулах үйлдвэрлэлийн Монгол брэндийг бий болгож ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн. Нэмэгдүүлэх нь битгий хэл одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж чадахгүй байна. Одоо л ноолуурын хөнгөлөлттэй зээл гаргах асуудлыг ярилцаад шийдэж ч чадаагүй байна. Нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэвтрүүлж дотоодын зах зээлийг хангана. Энэ үлгэр байх жишээний. Эрчим хүч экспортлох зорилт тавина гэсэн хаана байна. Дотоодынхоо хэрэглээг хангаж чадахгүй байна. Улаанбаатар хот гамшгийн хэмжээнд хүрсэн. Өнөөдөр ажиллаж байгаа гурван станцын нэг нь зогсоход эрчим хүчний доголдолд орно. Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг яриад долоон жил боллоо. Энэ талаар салбар хариуцсан сайд, холбогдох газар нь юу ч хийхгүй байна Японы.тал концессын нөхцөлтэйгөөр тав дахь эх үүсвэрийг барьж өгье гэхэд өнөөдрийг хүртэл газрын асуудлыг шийдэж өгөөгүй Нөгөө л авилгаа авах гээд байдаг юм байгаа биз. Ийм байхад хамтарсан Засгийн газрыг сайн ажиллаж байна гэх үү. Энэ хамтарсан Засгийн газар албан тушаалыг л хуваарилдаг үүрэгтэй юм шиг байна 60 хувийг нь МАН. 40 хувийг нь АН-д гэж албан тушаалын бялууг хувааж байгаагаас өөр ямар олигтой зүйл хийж байгаа юм. Албан тушаал, эрх мэдлийн л хуйвалдаан хийж байна.Үүнийг нь дагаад мөнгө, санхүүгийн том бүлэглэлүүд бий болж хэдэн хүн төрөөр тоглож байна.
-Хэрэгжилт хангалтгүй байгаа гээд АН-ын бүлгээр салбарын сайд болон Засгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдсан юм уу?
-Улаанбаатар хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, түгжрэл, хэт төвлөрөлт бий болж байгаа нь эрчим хүчний хангамж, дэд бүтэц сайн хөгжихгүй байгаатай холбоотой. Гэтэл эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барья гэж олон жил ярьж байгаа ч өнөө хүртэл шийдэхгүй байна. Салбарын сайд нь энэ асуудлыг шийдэх байтугай ам ч ангайхгүй байгаа Тиймээс энэ салбарын сайд нь хариуцлага хүлээж, огцрох хэрэгтэй шүү дээ. Эрдэс баялаг, уул уурхайтай холбоотой асар олон хууль бус үйлдэл явагдаж байна Үүний хариуцлагыг салбарын сайд нь хүлээх эсвэл Засгийн газар үүрэх ёстой.
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах бичиг өргөн барих гэж байгаа юм уу?
-Шаардлагатай бол Эрдэс баялаг. эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичиг өргөн барина. Уг нь АН-ын бүлгийн хуралд оруулахаар төлөвлөсөн байсан боловч хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гээд хойшлогдсон. УИХ-ын дарга эзэнгүй байгаа. Ховд руу ажлаар явсан. Д.Дэмбэрэл даргыг пүрэв гаригт ирэхээр нь болъё гээд олонхоороо ярьж шийдээд түр хугацаагаар хойшлуулаад байна.
-СангийнсайдС.Баярцогттой хариуцлага тооцохоор хамтад нь оруулах уу?
-АН-ын бүлгээр Сан-гийн сайд С.Баярцогтын талаар яриагүй. Ямар ч байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцох талаар ярилцаж байгаа. Ажлаа хийхгүй байгаа хүнийг өөрчилж, чаддагийг нь томилох хэрэгтэй биз дээ. Цаашлаад Засгийн газартай ч хариуцлага тооцох асуудлыг яагаад оруулж болохгүй гэж.
-Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, та гурав Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барьж хэлэлцүүлсэн ч хамгаалаад аваад үлдсэн. Энэ удаад өөрчлөлт гарсан болов уу даа?
-Сайдаа авч үлдэх эсвэл хариуцлага тооцох уу гэдэг нь Засгийн газрын ёс суртахууны асуудал. Үнэхээр тааруу ажиллаж байгаа сайдтайгаа хариуцлага тооцож чадахгүй бол энэ Засгийн газар үнэн дүр төрхөө л илчилж байгаа хэрэг.
-Д.Зоригт сайдыг ямар үндэслэлээр ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн АН-ын бүлгийн дүгнэлтийн төслийг харахад л хэрэгжээгүй зүйлийн нэлээд хэсэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай холбоотой байна. Энэ хүнийг огцруулах үндэслэл үнэхээр хангалттай бий. Тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэлгүй өдийг хүрлээ Хэрэв 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын нэг нь л ачааллаа дийлэхгүй асуудал үүсэхэд л Улаанбаатар хот эрчим хүчний хямралд орохоор болсон байна. Азаар энэ өвөл асуудал үүссэнгүй. Эрдэнэтийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэрийг УИХ гаргаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Одоо болтол таг чиг Шивээ-Овоогийн уурхайг түшиглээд, шинэ техник технологийг нэвтрүүлээд эрчим хүч экспортолно гэсэн зорилт тавьсан. Өнөөдөр юун экспортлох манатай байна. Оюу толгой ХХК дизелийн станц ажиллуулж эрчим хүчээр хангаж байна. Уурхай ашиглалтад орохоор Хятадаас эрчим хүч худалдаж авч хэрэглэх гэж байгаа юм байлгүй. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний гуравт орж байгаа Монгол Улс Цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг ч хангаж чадахгүй гаднаас импортлох гэж байгаагаасаа ичээч дээ Яагаад Таван толгой Гашуун сухайт зэрэг ордуудаа түшиглээд цахилгаан станц барьж говийн бүсийг эрчим хүчээр хан гаад илүү гарсныг хот руу шилжүүлж, үлдсэнийг н Хятадад руу экспортол; болохгүй байгаа юм бэ Ерөнхийлөгч Таван толгойн асуудлаар холбо дох албаныхантай уулзаад Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад Тавдугаар цахилгаан станцыг хурдан барь гэсэн үүрэг өгч байхад маргааш өглөө нь цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргаж байх жишээний. Зориуд тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр талх л гэхэд 20 төгрөгөөр, тонн цементийн ханш 20 мянган төгрөгөөр гээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Ийм байхад Засгийн газар жишим ч үгүй болох юм. Шинэ эх үүсвэр байгуулж, эрчим хүчний тарифыг өсгөх биш буулгах бодлого барих ёстой атлаа амьдрал хүнд байгаа иргэдийн халаасыг тэмтэрч, мөлжихийг л илүүд үзэж байна.