Д.Ганхуяг: Таван толгойг өмнөх стратегийн ордын луйврын замаар явуулна гэж үү
2011.04.18

Д.Ганхуяг: Таван толгойг өмнөх стратегийн ордын луйврын замаар явуулна гэж үү

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

 
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр, та гурав саяхан Ерөнхий сайдад хандан асуулга тавьж, хэвлэлийн хурал эарлаж цочирдмоор мэдэгдэл хийгээд байсан. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?
-Чуулганы эавсарлагаанаар тойрогтоо ажиллалаа. Ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж доогуур, өндөр хүүтэй зээлийн дарамтанд, цалингаас цалингийн хооронд амьдардаг. Гадаадад очиж хар ажил хийлээ ч хамгийн бага цалин авч байна. Гэтэл Монгол Улс байгалийн баялгаараа дээгүүрт ордогт ч, зохион байгуулалтгүй хямдхан үнээр гадагш зөөсөөр байна. Тиймээс ихэнх монголчуудад ойрын хэдэн жилд цалин, тэтгэврээс гадна хөндлөнгийн орлого чухал байгаа юм. Уг нь УИХ-аас баталсан стратегийн 15 ордоос ногдол ашиг жил бүр хүртвэл монголчуудын амьжиргааны түвшин дээшилнэ гэдэгт би итгэдэг. Энэ ордуудын төрийн эзэмшлийг "Эрдэнэс МГЛ" гэсэн толгой компанид төвлөрүүлж, Эрдэнэс-Таван толгой, Эрдэнэс-Асгат гээд охин компаниуд байгуулж, эдгээрээс иргэн бүртээ ногдол ашиг хүртээж байхаар заалт бүхий Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг аль 2009 онд баталсан. Гэвч энэ ажил үнэхээр удаашралтай байна Түүгээр ч барахгүй нөгөө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн 15 ордын (Оюу толгойгоос бусад) тал хувийнх лиценз ямар нэг хувийн компанид, зарим ордыг ашиглаж эхлэхдээ хуульд заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгүйгээр зөөгөөд эхэлчихсэн, эсхүл өрөм болсон хэсгийг нь тасдаад хувийн компанид өгчихсөн байна. Үүний ард эрх мэдэлтнүүд л байгаа эсхүл хуйвалдаж нөлөөлсөн байж таараа. Тэрнээс энгийн иргэн ингэж хууль зөрчин луйвардаж чадахгүй байх. Тиймээс Ерөнхий сайдад асуулга тавьж, хэвлэлийн хурал хийлгэсэн юм.
 
-Хэн тэгээд хууль зөрчөөд ард түмний хүртэх ёстой баялгаас хумслаад байгаа юм бэ?
 

-Стратегийн 15 ордыг харъя л даа. Энэ ордуудаас Гурванбулаг гээд гурван ураны орд өөр хуулиар зохицуулагдана, мөн Оюу толгой, Эрдэнэт, Шивээ-Овоо, Багануур гэсэн дөрвөн ордыг шийдсэн, эзэмшлийн хувьд асуудал багатай гэж үзье. Харин Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь Нарийн сухайт, Сүхбаатар аймгийн цайр, хар тугалганы Төмөртэй овооны ордод өнөөх тогтвортой байдлын гэрээ байгуулсан байгаа. Эдгээр ордын үйл ажиллагаа ил тод бус тухайлбал Монголын төр хэдэн хувь эзэшдэг нь тодорхой бус байна. Сэлэнгийн Бороогийн ордын 40 тонн алтыг "Бороо гоулд" компани таван жил хүрэхгүй хугацаанд олборлоод, зөөгөөд дуусгах шиг боллоо. Тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулж татвараас чөлөөлөөд, ур шимийг нь хүртэж чадсангүй. Үлдсэн Сэлэнгийн Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийг "БЛТ" компани эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан ч одоо болтол өдөр шөнөгүй төмрийн хүдрийг урагшаа зөөж байна. Цагаан суварга, Бүрэн хааны фосфорит ордын лиценз төрийн мэдэлд биш хувийн компаниудад байх шиг байна. Үүнийг ил тод, нээлттэй болгож, хуулийн дагуу шийдэх хэрэгтэй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудыг хэрхэн ашиглах, төрийн эзэмшил нь хэдхэдэн хувь байхыг төр, засаг шийдвэрлэх хуулийн заалттай. Гэтэл тухайн ордын лицензийг нь мэдээлэлд ойрхон давуу байдлаа ашиглан улстөрчид авчихсан. Энэ байдлын тод жишээ нь Таван толгой шүү дээ. Шударга ёсыг баримталбал энэ хууль зөрчсөн улстөрчидтэй УИХ хариуцлага тооцох ёстой. Хамгийн гол нь Таван толгой буруу явбал бусад стратегийн ордууд нь буруу за-маар буюу луйварчдын гараар ороод явчихна шүү дээ. Төрд одоогоор лиценз нь байхгүй стратегийн ордууд энэ замаар явна. Нөгөө нэг шалтгаан нь эдгээр стратегийн ордуудыг ашиглалтад орохоор төр нийт ашгийн 40-50 хувийг татвараар аваад, татвар төлсний дараахь ашгаас давуу эрхийн хувьцаагаар дамжуулж 2,8 сая монголчуудад ногдол ашиг олгох зорилготой. Өнөөдөр монголчуудын бараг 50 хувь нь ядуувтар, авч байгаа цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ "Эрдэнийн хувь" нь АН-ын дарга байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн бодлого л доо.

-Таван толгойн ордын лиценз нь Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын эзэмшлийн компаниудад байсан болохоор жишээ болгож байгаа хэрэг үү. Гэхдээ үндэсний компаниудад Ухаа худгийг өгөөд бусдыг нь төр мэдэлдээ буцаагаад авсан шүү дээ?
 

-УИХ-аас 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалтыг баталсан юм. Энэ хуульд Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудад дахиж хайгуулын лиценз олгохгүй байх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ашиглалтын зөвшөөрөл өгч болохгүй, өгөх бол сонгон шалгаруулалтаар өгнө гэж заасан байдаг. Мөн энэ стратегийн ордын төрийн эзэмшлийн хэмжээ 50 буюу түүнээс дээш хувьтай байж болох бөгөөд энэ хэмжээг УИХ тогтооно гэж заасан. Энэ хууль батлагдсанаас хойш таван жил, стратегийн ордын жагсаалт баталснаас хойш дөрвөн жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар, яам нь энэ хэдхэн стратегийн ордуудын тусгай зөвшөөрөл, төрийн эзэмшлийн асуудлыг шийдэхдээ хуульд нийцүүлээд, улс, олон түмний эрх ашгийг дээдлээд шийдчихэж болно доо. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр Таван толгойн асуудлыг шийдэхдээ заавал УИХ-д өргөн барьж шийдэх байсан. Гэтэл Таван толгойгоос Ухаа худагийн ордыг тасдаж хувийн компанид өгчихөөд УИХ-аар хэлэлцүүлээгүйгээр барахгүй 536 ширхэг хувьцааг ярьсаар байна. Энэ мэтээр Засгийн газар хууль биелүүлдэггүй, УИХ нь хууль биелүүлдэггүй сайд. Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй байсаар байна. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Таван толгойн нэг хэсэг болох Ухаа худаг хаачихав аа гэхээр "Өмнөх Засгийн газрын шийдвэр байгаа" гэдэг. Дараагийн Засгийн газар нь өмнөх Засгийн газрынхаа хууль зөрчсөн үйлдлийг засч залруулдаггүй, өмнө нь хийсэн гэж өөрөөсөө зайлуулдаг жишиг манайд л байна. Үүнийг, үнэндээ зохион байгуулалттайгаар хуйвалдаж л байна гэхээс өөр хэлэх үг алга.

-Үндэсний компаниуд лицензийг зарчихгүй, газрын төлбөрийг нь төлөөд өдий хүртэл авч явсных нь төлөө тодорхой хувийг нь өгөх нь яагаад буруу гэж. Харин ч тэнд бүтээн байгуулалт өрнөж байгаа юм биш үү?
 

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордын газар доорхи баялгийг хэн нэгэнд заавал хадгалуулаад байх шаардлага байдаг юм уу. Тусгаар тогтносон орны газар нутаг, хил хязгаар тэр баялгийг хилийн цэрэг хамгаалж байгаа. Нэг эрх мэдэлтэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоо-сон ордын лицензийг авчихаад би лицензийн төлбөр төлсөн тиймээс ямар ч ашигтай байсан 20 хувийг нь авна гэдэг нь шударга ёсонд нийцэх үү. Бороогийн ордын 40 тонн алтыг тогтвортой байдлын гэрээ гэгчийн дор зөөгөөд дуусгаа биз дээ. Манайхаас өөр алтны ордон дээр тогтвортой байдлын гэрээ байгуулж татвараас чөлөөлдөг, хөнгөлдөг орон ховор л байх. Өмнөх стратегийн ордыг луйврын замаар дараагийнхыг нь бас ийм замаар оруулах гэж үү. Энэ эрүүл асуудал уу. Хэрэв Таван толгойн ордыг ингэж шийдвэл улсын төсвөөр хайгуул хийгдсэн мөртлөө тусгай зөвшөөрөл нь хувь хүн, компанийн нэр дээр байгаа стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хэмжээг бас л ийм байдлаар шийдэх болно. Та нар Таван толгой дээр нөөцийн 20 хувийг өгсөн, бидэнд ч адилхан ханд гэвэл яах юм. Уг нь энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан. Гэтэл үүнийг зөрчиж буруу жишиг тогтоосныг залруулах нь зүйтэй гэж бодож байна.

 -Таван толгойн ордын нийт талбайн дөрвөн хувийг "Энержи ресурс"-т өгсөн гэсэн шүү дээ. Нийт нөөцийн 20 хувь юм уу?
 

-Тэр үеийн Ерөнхий сайд С Баяр Таван толгойн ордыг олон жил хадгалж байсан гээд талбайн дөрөвхөн хувийг хувийн хэвшлийнхэнд үлдээсэн гэж мэдэгдсэн. Гэтэл нийт талбайн дөрвөн хувьд Таван толгойн ордын өнөөдрийн мэдэгдэж байгаа коксжих нүүрсний 20 шахам хувь нь ногдож байна. Ийм нөөц ихтэй хэсгийг нь "Энержи ресурс"-т өгснөөр Эрдэнэс Таван толгойн ашиг ийм хэмжээгээр багасна. 100 хувиас Ухаа худагийн 20 хувийг хасчихаар 80 хувь болно Иргэдэд Таван толгойн арван хувийг нь олгох ёстой бол 80 хувийн арван хувь нь найман хувь болно биз дээ. Бас нэг зүйл бий. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Таван толгойн ордыг хуваахгүй байхаар тогтсон. Монгол Улс дэлхийн хэмжээний нүүрсний том компанитай болъё гэсэн. Гэтэл хоёр хуваах асуудал ярьж байгаа. Нэгийг нь "Эрдэнэс Таван толгой" ашиглана. Нөгөө талыг нь гадаадын хөрөнгө оруулагчдад өгнө ч гэх шиг. Энэ нь нэг компани байх юм уу, хоёр компани байх юм уу гэдэг нь бас ойлгомжгүй байгаа. Энэ мэтээр хуваагдаад байвал иргэдэд ирэх арван хувь дөрвөн хувь болж, 536 ширхэг хувьцааны борлогдох үнэ, ногдол ашиг нь улам л багасна. Зүгээр 280 сая.тн коксжих нүүрсний 1тн-оос хамгийн багаар тооцоход 15 ам.долларын ашиг олно гэж тооцоход Ухаа худагийн ордын цэвэр ашиг 4.5 тэрбум ам.доллар. Үүнийг ч саяхан Хонконгийн хөрөнгийн бирж дээрх арилжаа нотолсон.

 -Ухаа худагийн орд нь тийм ихашиг өгөхөөр гэж үү?
 

- Ашгийн талаар дээр хэлсэн. Таван толгойн лицензийг эзэмшиж байсан компаниуд 2001 оноос хойш жил бүр лицензийн төлбөр төлсөн байдаг. Гэхдээ 2003 онд байх аа орон нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт авсан байдаг. Нийтдээ 851.8 мянган ам.доллар төлсөн байсан. Ашигт малтмалгүй талбайн дөрвөн хувийг хэн ч сонирхохгүй харин нөөцийн хэмжээг сонирхоно биз дээ. Социализмын үед 100-150 метрт өрөмдөхөд ийм нөөцтэй нь тогтоогдсон гэсэн. Тэгэхээр хайгуул хийхэд нөөц нь нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Нэг сая ам.доллар хүрэхгүй мөнгийг лицензийн төлбөрт төлчихөөд 4.5 тэрбум ам.долларын ашиг өгөөд байвал шударга уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Лиценз эзэмшиж байсан нөхдүүдэд 1 сая долларын зардлыг тооцож 10, 20,... 100 дахины давуу эрх олгож болноо. Гэхдээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу л ил тод нээлттэй шийдвэрлэх ёстой. Ашигт малтмалын хуулийнхаа дагуу Ухаа худагийн ордыг ашиглах асуудлыг шийдээд 50 хувийг нь төрд авна гэвэл цэвэр ашгийн 2,2 тэрбум доллар нь ногдоно Энэ мөнгөөр нөгөө яриад байгаа 1100 километр төмөр замаа тавих боломжтой. Бид ийм хэмжээний мөнгийг алдаж байна гэсэн үг.

Ингэж буруу замаар явмааргүй байна. УИХ-ын гишүүд ч үүнийг ойлгож, баялгийн хуваарилалтыг шударга явуулах, алдаатай зүйлийг засахад хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Мөн ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн үнэний талд зогсох байх. Тиймээс Ухаа худагийн 20-оос доошгүй хувийг буцаагаад ард түмэндээ өгөх ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудын лицензийг хуульд заасны дагуу төр буцааж авах шаардлагатай байна. Бид 20-200 өрхийг баяжуулах гэж ардчилсан нийгмийг байгуулаагүй. 2.8 сая хүн амтай, асар их баялагтай Монгол Улс ядаж хүн амынхаа 80 хувийг дунджаас дээгүүр орлоготой амьдруулах боломж хангалттай бий. Хөгжилтэй оронд сонгуулийн үед гадны иргэнээс 4500 долларын хандив авсан нь нотлогдсон сайд огцорч байна. Гэтэл бүтэн орд ордоор нь идсэн хүмүүс зүгээр явж байна. Бид ийм зүйлтэй эвлэрч болохгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Стратегийн ордыг төр мэдэлдээ авах ажлыг Д.Зоригт сайд, Засгийн газар хийх үүрэгтэй. Тийм учраас ажлаа хийхгүй, хийж чадахгүй бол Засгийн газрын сайд нар хариуцлага хүлээж, огцрох нь зүйтэй.
 
- Энержи ресурсынхан Ухаа худагт баяжуулах үйлдвэрээ бариад, зам тавиад, цахилгаан станцаа ч ашиглалтад оруулах гэж байна. Хууль зөрчиж байна, шударга бус гээдзогсоогоодхурааж авах хэрэгүү?
 

-Ажил зогсохгүй шүү дээ. Тухайн компанийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орохоос биш борлуулалтын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй ээ.

 
- Төмөртэйн овоо, Нарийн сухайт гээд ордуудыгч улсын төсвийн хөрөнгөөрхайгуул хийж нөөцийг ньтогтоосон. Одоо хувийн компаниуд тогтвортой байдлын гэрээ байгуулаадашиглаж байгаа. Төрийноролцоо байдаггүй шүүдээ. Үүнийг ч гэсэн хуулийндагуу шийдэж тодорхой хэсгийг төрд шилжүүлэх ёстой гэж үү?
 

- Зөвхөн Тавантолгой ч биш, Төмөртэй, Гашуун сухайт, Нарийн сухайт гэх мэт улсын төсвөөр хайгуул хийсэн бусад ордын 50-иас доошгүй хувийг төр эзэмших ёстой. Ордыг эрсдэл хийж илрүүлнэ  гэдэг нь том эрсдэл, том аз.Тэрнээс улсын төсвөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордын хайгуулын лицензийг нь ямар нэгэн аргаар авчихаад минийх, хадгалж байсан, эсвэл нэмж хийсэн учраас миний сан хөрөнгийг 1000,4000 эсвэл 10000 дахин нэмэгдүүл  гэвэл шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна.

 
-Стратегийн ордууд эрх мэдэлтэй цөөн хэдэн улстөрчдийн хөрөнгө болчихлоо, үүнийг ил тод зарлах хэрэгтэй гээд байгаа. Гэвч 15 ордтой холбоотой асуудал улсын нууцад хамаарах мэдээлэл гэх юм. Энэ нь үнэн үү?
 

-Нууцлаад байх зүйл биш. Засгийн газар, яам, манай ашигт малтмалын салбарт ил, тод, хариуцлагатай уул уурхай нэвтэрч байгаа гээ биз дээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас дэлгэрэнгүй шүүхэд гараад ирнэ. Гэхдээ үүнийг төрийн нууц гэж тайлбарлаад байх шиг. Харин ч ил тод байх ёстой. Хувийн компанитай хийсэн гэрээ, баримт бичиг төрийн нууцад хамаарахгүй гэсэн хуулийн заалт бий.

 
-Та эдгээр стратегийн ордуудыг хэн хэн эзэмшиж байгааг мэдэж байгаа бол олон нийтэд зарлаж болохгүй юм уу?
 

-Энэ том ордуудын лицензийг энгийн иргэд олж авч чадах ч үгүй, боломж ч үгүй. Тэгэхээр эрх мэдэлтнүүдийн ойрын хүмүүс л байгаа. Ард нь байгаа эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийнхөө нэрээр хууль зөрчсөн үйлдэл хийхгүй л дээ. Харин хууль хэрэгжүүлээд эхлэхээр янз, янзаар нөлөөлөөд ил тод болоод ирнэ. Энэнээс нь айгаад 4-5 жил гараа хумхиад суугаад байгаа байх. Үүнийг сэтгүүлчид та нар эрэн сурвалжилж, хууль хэрэгжүүлэхийг Засгийн газар, яамнаас нь шаардаж ажиллаач ээ. Хамтарч засгаа байгуулсан юм чинь хамаа алга, тэгж л байг гэх нь байж боломгүй санагддаг, Би сонгогчдынхоо итгэлээр УИХ-д сууж байгаа хүний хувьд ийм шударга бус зүйлтэй хэзээ ч санал нийлэхгүй, Бас нэг зүйлийг тодруулаад хэлмээр байна,

 -Тэг л дээ?
 -Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас бараг жилийн дараа Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргал-сайхан дараахь асуудлаас болж огцорсныг санаж байна уу. Тэр үед Таван толгойн орд дээр "Энержи рөсурс" хайгуулын лицензтэй байсан юм. Ашигт малтмалын хууль 2007 оны долдугаар сарын 26-нд ч билүү дээ батлагдсан санагдана. Гэтэл хууль батлагдаад хүчин төгөлдөр болсны маргааш нь л хайгуулын лицензийг Ашиглалтын лиценз болгочихсонн байсан. Уг нь Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод дахин хайгуулын лицензийг өгч болохгүй, хайгуулын лицензийг ашиглалтынх болговол уралдаант шалгаруулалтаар шийд гэж заасан байсан юм.
 
-Ерөнхий сайд би тодорхой хувиа зарчихсан, одоо миний оролцоо байхгүй гээд мэдэгдэж тайлбар хийж байна лээ?
 -Ерөнхий сайд С.Батболдын "Энержи ресурс"-аасаа гарсан байна уу, үгүй юу гэдэг нь бидэнд хамаагүй. С.Баярын Засгийн газрын үед хууль зөрчиж хийсэн зүйлийг залруулж, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэ гэж хэлээд байгаа болохоос биш хувиа зарсан уу, үгүй юу гэдгийг нь асуугаагүй шүү дээ. Өмнөх Засгийн газрын хууль зөрчсөн үйлдлийг одоогийн ерөнхий сайд С.Батболд нь залруулахгүй яваад байгааг хэлээд байна. Та Ерөнхий сайдынхаа хувьд Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй. Өмнө нь яасан ийснийг хуулийн байгууллага нь тогтоодог юм байгаа биз. Би оролцоогүй гэж мэдэгдээд байгаа нь бусдад боломж л олгосон юм аа гэдэгтэй адил сонсогдоод байна.
 
-Одоогоор нөгөө том "Эрдэнэс МГЛ" ХХК-д Оюу толгойн 34 хувь, Таван толгой 100 хувь, Шивээ овоогийн уурхайн 80 хувь, Багануурын уурхайн 75 хувь л төвлөрч эхлээд байгаа байх. Бусад ордуудыг хэрхэх эсэх нь бүрхэг. Бороогийнордгэхэдл ашиглааддуусч байна. Энэ ажлыг эрчимтэй , зохион байгуулбал иргэддээ ногдол ашиг тараах боломж бий юу?
 -Эхлээд төр татвараа авна, татвар төлсний дараахь цэвэр ашгаас нь тухайн компанийн хувь эзэмшигчдэд ногдол ашиг авдаг. Тэгэхээр стратегийн ордуудыг "Эрдэнэс М01."-д төвлөрүүлээд ногдол ашгийг ард түмэндээ хуваарилах бүрэн боломж бий. Дээр ордуудаас гадна Эрдэнэт, Ухаа худаг, жижиг таван толгой, Бороо гоулд, Цайрт минерал, Гашуунсухайт, Төмөртэй гээд ашиглаж байгаа эсхүл ашиглаж эхэлсэн ордууд байна, Гэтэл энэ ажил явж өгөхгүй, удаашралтай байна. Энэ 15-хан стратегийн ордыг хуулийн дагуу хэрхэн ашиглахыг тодорхой болгочихмоор доо. 2007 онд баталсан УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад Улаантолгой, Цав, Могойн гал, Хөшөөт, Адуунчулуун зэрэг 39 ордыг стратегийн ордод оруулах эсэхийг шийдэх үүргийг Засгийн газарт даалгасан. Гэвч энэ чиглэлд хэрэгжсэн ажил миний мэдэж байгаагаар ганц ч алга.
 
-39 ордоос нэгийг нь ч стратегийн ордын жагсаалтад оруулаагүй гэж үү?
 

-Тийм. Тогтоол гаргаад хэрэгжихгүй байх нь лицензийг нь эзэмшиж байгаа компаниудад ашигтай байх. Хурдхан шиг зөөгөөд дуусгахад нь хугацаа олгож байгаа юм байлгүй дээ.

 
-УХ-ын гишүүд өөрсдөө ийм, тийм байна гэж мэдээлэл өгчихөөд дараагаар нь сонин хэвлэлд ингэж бичигдээд байна гээд тухайн аж ахуйн нэгжийг шалгуулж, дарамтлуулаад ашиг хүртдэг гэсэн яриа байх юм. Та арай тиймэрхүү санаа агуулаад байгаа юм биш биз дээ?
 -Надад ашиг хувь хүртэх сонирхол, хүсэл байхгүй ээ. Би бусдыг дарамталж ашиг авахгүйгээр амьдарсаар ирсэн, амьдарч чадна. Таван толгой ингээд буруу явчихвал бусад ордууд нь тэр жишгийг дагаад явчихаж мэдэх нь ээ гээд нэлээн хэдэн гишүүд ярьж байсан. Тэгээд хэвлэлийн бага хурал зарлахад УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ, бид гурав л ирсэн. Хэвлэлийн хурлын дараагаас янз бүрийн мэдээлэл гарсан, мөн надаас эхлүүлээд МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн эзэмшлийн гэж ярьдаг "Өдрийн шуудан" сониноор янз янзаар гүтгэж доромжилж эхэлсэн. Эдний ард Н.Энхбаяр байна, шантаажлах гэж байгаа ч гэх шиг. Ардаа нам дамжсан нэг хөнжил, нэг хэтэвчтэй олигархи бүлэглэлтэй эсхүл далдаас дохиж зангадаг лидертэй, баадуутай цаг шиг бол Засгийн газар эсхүл УИХ-ын гишүүн байгаад хэрэггүй ээ. Миний ард өргөсөн тангараг, олон түмний эрх ашиг бий. Энэ нь хуулийг дээдлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг. Тэр зарчмаараа ажиллаж байна.
 
- Та олигархиудын тоонд ордог юм биш үү?
 -Тэр сониноор намайг олигархи, "Говь" ХК-ийг үнэгүйдүүлж зөөж идсэн, дүүргийнхээ АН-ыг хоёр хуваасан, тойрогтоо юу ч хийгээгүй, иргэдтэйгээ уулзаагүй гэсэн нийтлэл хоёр дугаар дараалж гаргасан, Олигархи гэдэг нь албан тушаалаа ашиглаж төрөөс төрсөн тэрбумтныг хэлдэг гэсэн тодорхойлолт байдаг, Надад бизнесийн салбарт байхдаа ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш ч хууль зөрчиж идсэн уусан зүйл байхгүй. Байвал нотолгоотой гаргаад ирээрэй гэж хэлмээр байна. Би хуулийн хүрээнд ил тодоор “Бридж" группын хувь эзэмшигч ээ. "Говь" ХК-ны тухайд "Бридж" групп хувьчлагдахаас өмнө 10 гаруй хувийн хувьцааг нь хуулийн хүрээнд эзэмшиж байсан. Хувьчлагдахад нь уралдаант шалгаруулалтанд нь ороод ялагдсан. Тэгээд хувьцаагаа зарсан. Надад одоо энэ салбарт нэг ч ширхэг хувь, хувьцаа байхгүй ээ. Мөн надад болон "Бридж" группт "Говь" ХК-аас зөөгөөд авчихсан нэг ширхэг оёдлын машин ч байхгүй ээ. Баянзүрх дүүргийн АН-ын тухайд намын дарга нь АН-ын дүрмийн хүрээнд солигдсон. Энэ нь дүрмийн хүрзэнд явагдсан байна гэдгийг АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоож ҮЗХ-ны хурлаар баталгаажуулсан. Баянзүрх дүүргийн АН-ын дарга огцорсон шалтгаан нь гурав дараалж орон нутгийн сонгуульд 98-100 хувиар ялагдсан, төрийн болон намын дотоод сонгуулиар тодорхой хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон зэрэг асуудал нь огцрох үндэслэл болсон гэж ярьдаг БЗД-ийн АН-ын хороонд "Бридж" группт ажиллаж байгаа, ажиллаж байсан хэд хэдэн бий. Энэ нь тус компанийн контор энэ дүүрэгт байдагтай холбоотой. Гэтэл тус дүүргийн АН компанийн нам болсон гэсэн мессеж гаргадаг юм билээ. Миний байгуулалцсан компани Баянзүрх дүүргийн АН-д боломжоороо хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэн. Гэтэл ингэж хандахаар нь тэр ухамсаргүй удирдлагынх нь өмнөөс ичих шиг болдог. Би тойрогтоо 2008 сонгуулиас хойш найман удаа уулзалт зохиож, амралтын өдрүүдээр иргэд сонгогчтойгоо уулзаж ирсэн. Хүн ам ихтэй тул иргэд, сонгогчид зарим нь үүнийг мэдэхгүй байж болно. АН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд амласан амлалтаа хэрэгжүүлсээр байгаа. Зөвхөн өөрөөсөө болон намайг дэмждэг иргэд, байгууллагын буянаар 500 гараад сая төгрөгийн хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн ажлыг 2008 оноос хойш тойрогтоо хийлээ. Би хийсэн ажлынхаа тайланг сонгогчдоо хүргэнэ. МАН-ын улстөрчийн эзэмшлийн гэж ярьдаг энэ сонин намайг доромжлоод зогсохгүй, миний сонгогчид, хамтдаа шударгаар баялаг бүтээсэн хамт олон, миний хойч үеийг гүтгэж, доромжилсон. Үүнийг би зүгээр орхихгүй ээ, Шаардлагатай бол шударга шүүхийн өмнө уулзана гэж бодож байна.
 
-УИХ-ын хэдэн гишүүн иргэний хөдөлгөөнийхөн шиг байнга шүүмжлээд, элдэвлээд Засгийн газрыг ажил хийлгэхгүй саад болоод байгаа гэвэл санал нийлэх үү?
 -Засгийн газрыг хуулийн дагуу л ажилла гэсэн шаардлага тавьж байгаа хэрэг. Түүнээс ажлыг нь хийлгэхгүй, саад хийж, тээг болох гээгүй. Харин болж бүтэхгүй байгаагаа засаач ээ, хуулийн дагуу хэрэгжүүлээч ээ, УИХ-ын гаргасан хууль, тогтоол шийдвэрийг гуйвуулалгүй гэрээ хэлэлцээр хийгээч гэж зүй ёсны шаардлага л тавьж байгаа. Оюу толгойн гэрээг УИХ-ын тогтоолын дагуу байгуулаагүй. УИХ-ын дарга саяхан "Оюутолгойн төрийн мэдлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосон, худалдаж ав гээгүй, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50-аас доошгүй хувьд хүргэх гэж тогтоолд тусгасан. Засгийн газар үүнийг биелээгүй" гэж хатуухан шүүмжилсэн шүү дээ. Гэтэл Оюу толгойн гэрээг байгуулахдаа 30 жилийн дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлж болно гэж оруулсан байгаа юм. Нэг тонн зэсийг 4300 ам.долларын үнэтэй байна гэж тооцоход ордыг ашиглаж эхэлснээс хойш 4.7 жилийн дараа л хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа. 7000 ам.доллараар тооцвол хоёр жилийн дотор олчихно. Одоо зэсийн үнэ хэд байгаа билээ дээ. Тэрнээс гадна УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолд хучин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудын дагуу татвар ногдуулаарай гаж заасан. Тодруулж хэлбэл, 68 хувийн татварыг авах нь ч юу юм, харин нөөцийн төлбөрийг нь нэмэгдүүлээд гэрээндээ тусгаарай гэснийг биелүүлээгүй. Оюу толгойн гэрээг байгуулахад Монголын төрийн авах ашиг 53, 58 хувь гээд пиардаад байсан. Яг авах ашиг 40 хувь хүрч байвал их юм. Оюу толгойн гэрээндээ өөрчлөлт оруулах асуудлаа хурдлаач ээ гээд бид шахаад байгаа. Буруу замаар явуулчихмааргүй байна шүү дээ. Энэ баялгийг ямар УИХ-ын 78 гишүүн, Засгийн газар бий болгочихсон биш. Өнөөгийн төр, засгийн үүрэг бол Монгол Улсын эрх ашгийг дээдэлсэн зөв, оновчтой шийдвэр гаргах шүү дээ.
 
-Монгол улс парламентын засаглалтай. Хууль тогтоох дээд байгууллагынхаа гаргасан шийдвэртогтоолыг Засгийн газар нь зөрчөөд, биелүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцохасуудал оруулж болдоггүй юм уу?
 - Аргаа бараад хэвлэлийн бага хурал хийлгэж байна шүү дээ. Оюу толгойн гэрээг байгуулахдаа УИХ-ын тогтоолыг зөрчсөн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд салбарын сайдтай хариуцлага тооцох асуудал оруулаад ч нэмэргүй, хамгаалаад л үлдсэн. Энэ  юу хэлээд байна гэхээр Засгийн газар нь парламентынхаа дээр нь гарчихсан. УИХ-ын  гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж чадахаа больсныг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас нь харвал Монголын төлөө биш өөр эрх ашгийн лоббид автсаны илрэл.
 
- Эрх баригч нам сөрөг хүчнийг урхи тавьж хамтарч засаг байгуулан парламентыг хяналтгүй болгосны балаг биз ээ?
 -Тийм л дээ. Олон жил хэрэлдлээ гэдэг. Гэвч үнэндээ хяналтгүй болно гэдэг хамгийн аюултай. Өнөөгийн парламентын олонхидоо цөөнх нь хяналт тавих зарчим алдагдсан. Гишүүд хоорондоо тэр болохгүй байна, буруу яваад байна гэж ярьдаг. Гэвч яг санал хураах болохоор таг болоод олонхио дагачихдаг. Цөөн хэдэн гишүүн Оюу толгойн гэрээг эсэргүүцэн батлуулахгүй байх гэж шүүмжлээгүй. Үүнийгээ засаач ээ, наад компани чинь манай ордын тусгай зөвшөөрлийг ашиглан нэр хүндээ өсгөж олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалж мөнгө босгоод бидэнд 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг оруул гээд 12 хувийн хүүтэй зээл өгөх гээд байна гэж хэлээд байхад л гэрээ байгуупсан. "Айвенхоу майнз"-ын хувьцааны ханш гэрээ байгуулсны дараагаас олон дахин өссөн. Хувьцааг хөрвүүлэх асуудлыг тусгаач гээд байхад тоогоогүй. Тэгээд гэрээ үзэглэчихээд олон жил зогсонги байсан асуудлыг хөдөлгөж чадлаа гэж мөн ч их шоудсан даа. Гэвч цаг хугацаа явах тусам алдаа нь тодорч харагдаж байна. Парламентад олонхи, цөөнхтэй байхад Оюу толгойн гэрээний төслийг оруулж ирэхэд анхны хөрөнгө оруулалт нь 2.7 тэрбум ам.доллар гэж байсан. Харин хамтарч засаг барьж байх үед буюу 2009 онд орууулж ирсэн төсөлд анхны хөрөнгө нь 5.1 тэрбум ам.доллар гээд ороод ирдэг байгаа. Энэ чинь яахаараа ийм нэмэгдэв, аудит хийлгээрэй гэсэн боловч одоо болтол хийлгээгүй байх жишээний. Ийм л байдалтай байна. Тавантолгой бас үүний араас орчих вий дээ гэж бодох юм даа.
 
- Гэрээ хэлцэл хийх хүмүүс жулдаад байна уу эсвэл?
 -"Эрдэнэс-Таван толгой" компанийн захирал Б.Энэбиш УИХ-ын гаргасан 39 дүгээр тогтоолыг одоо болтол сайн ойлгохгүй байгаа нь Ерөнхийлөгчийн асуултанд хариулж байгаагаас харагдаж байсан. Дээд талын дарга юу гэж хэлнэ, түүнийг дагадаг нь Б.Энэбиш төдийгүй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос ч ажиглагдаад байдаг. Уг нь Монголдамьдралын баялаг туршлагатай, юунаас түрүүнд Монгол Улсын эрх ашгийг тавьж чадахаар шалгарсан хүмүүс олон бий шүү дээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.