Онцгойгийнхон таван жилд 6820 хүний амь аварчээ
Онцгой байдтын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний нийт анги, байгууллагууд Онцгой байдлын албаны 10 жилийн ойн Алба сурталчлах өдөрлөгийг өчигдөр Чннгисийн талбайд эхлэн байгууллаа.
Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Х.Тэрбишдагва, Олон улсын иргэний хамгаалалтын бангууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов, БНХАУ-ын Ойн Улсын хорооны Үндэсний ойн түймэрийн хяналтын газрын арга Чень Зель Пин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн хамгаатах газрын дарга Хуй Лень Ий болон ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцов.
Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын албаны шинэ тугийг Монгол Улсын Шадар сайд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гшпүудэд хүлээлгэн өглөө. Энэхүү тугийг бүтээхдээ нийслэл, 21 аймгийн харьяа алдарт уяачдын хурдан удмын азарганы хөхөл дэлийг дээдлэн залж,
81 сүвэгч бүхий гэрийн тоонын хэлбэрээр сүсэглэн дээдэлж, нийт онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдынхаа сүлд хийморийг даатган, онголжээ
Тугийг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Эх орныхоо онгон байгаль, ард иргэдийнхээ амгалан тайван байдал, амь нас, нийтийн болон хувийн өмч, эд хөрөнгийг гамшиг эрсдэлээс авран хамгаалах онцгой үүрэг хүлээсэн төрийн тусгай албаны алба хаагчдын эрхэмлэн дээдлэх.
Оройн дээд сүлд, хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн уриа дуудаага, эр зориг, золбоо хийморийн бэлгэдэл, нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон албаны тугийг шинээр бүтээж, Монгол Улсад Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд пшлжсэний 10 жилийн ойн босгон дээр энэхүү бэлгэ дэмбэрэлтэй өдөр ёс төртэйгөөр гардуулан өглөө.
Эзэн Чингис хаан Монгол туургатнаа нэгтгэн, төр улсаа төвхнүүлж, сүр хүчээ бадруулан явахдаа цэргийн их хар сүлдийг ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулах игүтээн болгон тахиж, дайчин баатруудынхаа манлайд улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдаын бататгаа болгон залж байсан түүхтэй билээ.
Онцгой байдаын албаны албан хаагчид та бүхэн энэхүү түүхэн уламжлалаа дээдлэн, оройн сүлд болсон тугийнхаа дор нэгдэн нягтарч, сүр хүчээ бадруулан, сэтэр зоригоо шулуутган, төр ард түмэндээ өргөсөн тангарагаа үнэнчээр сахиж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг уриалж байна хэмээв.
Чингисийн талбайг тойруулан барьсан 10 гаруй асарт Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын харьяа бүтцийн нэгж, газрууд өөрсдийн үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй сурталчлах зорилгоор аврах ажиллагааны багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлсэн байв.
Түүх сөхвөл 1922 онд Гал түймэртэй тэмцэх газар, 1964 онд Улсын Иргэний хамгаалалтын газар, 1965 онд байгуулсан. Улсын нөөцийн газар зэрэг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах адил төстэй чиг үүрэг бүхий газруудыг нэгтгэн Онцгой байдалын албыг 1994 онд байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Онцгой байдльн албаны 67 харьяа нэгж анги, салбарт зайлшгүй шаардлага гарвал амь насаа ч үл хайрлан тэмцэх, түүгийхээ эх орон ард түмнийхээ өмнө батлан тангарагласан 3900 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэд 10 жилийн хугацаанд 30030 гаруй удаагийн аюулт үзэгдэл, ослоос сүүлийн таван жилд нийт 6820 гаруй эрдэнэт хүний амийг аварч, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 78,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.