"Номын баяр -2014" арга хэмжээ болж өнгөрлөө
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.30

"Номын баяр -2014" арга хэмжээ болж өнгөрлөө

Орхон Аймгийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Номын төв хамтран “Номын баяр “-2014 арга хэмжээний хүрээнд ЕБС, цэцэрлэгийн хүүхэд, багачуудын дунд олон төрлийн арга хэмжээг зохион явууллаа.

Аяны хүрээнд:
• Орхон аймгийн ЕБС-ийн 7-р ангийн сурагчдын дунд “ Б.Явуухулан 85” уран уншлагын тэмцээн зохион байгуулж тэргүүн байрыг Лабортори 8-рсургуулийн 7 а ангийн сурагч Д.Есүй, Дэдбайрыг БГС-тай 14 –р сургуулийн 7в ангийн У.Булгансувд, 3-р байрыг Орхон цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Т.Анужин,
Тусгай байрыг Орхон цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Б.Амарбуянт, Тусгай байрыг Наран цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч Э.Гэрэлмаа нар эзэллээ.

• “Ном Миний нүдээр “ гар зургийн уралдаанд Эрдэнэт цогцолбор сургуулийн 5-ийн 1 ангийн сурагч Е.Руслан I байр , Эрдэнэт цогцолбор сургуулийн 5-ийн 1 ангийн сурагч О.Хажид II байр , Орхон цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Б.Анужин III байр.
• “Гадаад хэл”-ний танхим, МУИС-ОС-ийн Англи хэлний заах аргын тэнхимтэй хамтран явуулсан “STEP BY STEP” сэдэвт англи хэлний тэмцээнийг ЕБС-дын 10 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулж БӨЦ-ын “Successful journey”, ОЦС- “Orkhon” team БУГС-тай 14 сургууль- “Angry birds” , Лаборатори 8 сургууль, Эрдэм ахлах-“Fabulous five”

• “Ном унших аргачлал” сэдэвт сургалтыг ЕБС-ийн нийт 32 багш хамрагдлаа. Багш нарт ангидаа ном уншуулах ажил өрнүүлэх, тэр ажлаа хэрхэн сонирхолтой замаар дүгнэж уншсан номоо хялбар аргаар тэмдэглэл хөтлөх зэрэг олон асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
• Дэнжийн салбар номын сангаас зохиолч уншигчдын уулзалтыг 7-р сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Уулзалтанд яруу найрагч Н.Мөнхнаран, 7-р сургуулийн сурагч яруу найраг сонирхогч Б.Отгонтөгс нар оролцож, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Мандахсан багшийн уран бүтээлээс уншиж, өөрсдийн сонирхсон асуулт, хариулт авч санал бодлоо солилцлоо.

Номын баяр


• Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн амьдрал уран бүтээлээр УБХ-ыг Дэнжийн салбар номын сан дээр зохион байгууллаа. Тэмцээнд 7-р сургууль болон Лаборатор 8-р сургуулийн 10-р ангийн сурагчид оролцож I байрагд 8-р сургуулийн 10-р анги, II байранд 7-р сургуулийн 10-б анги орлоо. 

• ЕБС-ийн 9-р ангийн сурагчдын дунд "Уран зохиолын хичээлийн" АСТ-ыг уран зохиолын хичээлээр үзсэн мэдлэгийг бататгах зорилгоор явуулж, тэмцээнд нийт 8 сургуулийн 9 багийн 54 сурагчид оролцож Тэргүүн байрыг Лаборатори 8-р сургуулийн “Уран зохиолын цомирлог” баг, Дэд байрыг 2-р сургуулийн “Сүүн цацалтай эх хэл” баг,Гутгаар байрыг Орхон цогцолбор сургуулийн “Бадрангуй” баг эзэллээ.
• Алслагдсан байрлалтай 8 цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд дүрийн тоглолттой тэмцээнийг явуулж нийт 73 хүүхэд хамрагдаж Тэргүүн байрыг 6 дугаар цэцэрлэгийн “Бяцхан давхар байшин”, Дэд байрыг 11 дүгээр цэцэрлэгийн “Могжоохон даагатай жогжоохон хүү”, Гутгаар байрыг 24 дүгээр цэцэрлэгийн “Нугасны муухай дэгдээхэй” багууд эзэллээ.
• Аймгийн МУИС-ийн Орхон сургууль, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, “Маргад” дээд сургуулийн оюутнуудын дунд “Үгийн увидас” хэл найруулгын тэмцээнд 3 багийн 9 оюутан оролцлоо. МУИС-ийн Орхон сургуулийн “Оюуны мэлмий” баг тэргүүн байранд орлоо. 
• “Сурагчид дүрэмт хувцасаа өмсөх нь зүйтэй” гэсэн шийдлээр мэтгэлцээн явууллаа. Тэмцээн 4 үе шаттай явагдаж тэргүүн байранд Наран цогцолбор сургуулийн Цогзолмаа багшаар удирдуулсан “Steve jobs“ баг, дэд байранд 2-р сургуулийн Амарбаясгалан багшаар удирдуулсан “Шударга ёс баг” гутгаар байранд Эрдэм ахлах сургуулийн Удвал багшаар удирдуулсан “ЭНА баг”-ууд, тэмцээний уран илтгэгчээр Эрдэм ахлах сургуулийн “ЭНА” багийн гишүүн Б.Ариунтэс бусдыгаа манлайлан тэргүүн байранд орж дурсамж, дурсгалын зүйлүүдээр тус тус шагнагдлаа.

           Орхон аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс