Багш нарт шагнал гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа Монголын багш нарын баярын өдрийг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Монголын багш нарын 48 дахь өдрийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс багш нартаа хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ИТХ-ын дарга Ц.Батхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч н.Отгонбаяр, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцож, шагнал гардуулав.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр 21 дүгээр суруулийн багш Д.Оюун-Эрдэнэ, 33 дугаар сургуулийн багш Ц.Батжаргал, Ш.Ганчимэг, Р.Үүрцайх, 22 дугаар цэцэрлэгийн багш Д.Нарантуяа, Т.Попа, 59 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Ундрал, Л.Гантунгалаг нарын 31 багшийг шагналаа. Харин Боловсрол шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр 38, Нийслэлийн Боловсролын газрын даргын Б/178 дугаар тушаалаар тус газрын “Хүндэт тэмдэг”-ээр 3, “Шилдэг ажилтан”-аар 14 багшийг шагнав. Мөн “Багшийн алдар” тэмдэгээр 31, “Ахмад багш” тэмдэгээр 80, “Арга зүйч багш” тэмдэгээр 150 багшийг шагнасныг гардуулан өгсөн юм.