НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” боллоо
Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.
2014.10.29

НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” боллоо

Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо. Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид,  дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулсан юм.

Тэрээр “Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд 2013 оны 02 дугаар сард УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхлэлээ. Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотыг нэг төвтөөс 8 дэд төвтэй хот болгох зорилгын хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ирэх онд барилгын ажил эхлэхээр боллоо.

2014 онд Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 40,94 км автозамыг шинээр тавьж, 70 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Өнгөрсөн жил ажлаа эхэлж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айл үр шимийг нь хүртэж, тохилог орон сууцандаа орсон байна.

Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж орчноо тохижуулж, иргэдээрээ хэлэлцүүлж төсвөө баталсан” гэдгийг тодотгон хэллээ. Мөн  Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, УИХ, Монгол Улсын Засгийн газар, хамтын ажиллагаатай улс орнуудад тэр дундаа Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон хөгжүүлэхэд шууд дэмжиж тусалж байсан ОХУ блон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлсэн юм.

Хүндэтгэлийн чуулганаар Улаанбаатар хоттой ах дүү, найрамдалт харилцаатай хотуудын дарга, орлогч нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.