МоАХ-ны төвийн бүсийн чуулган Орхон аймагт боллоо
Монголын Ардчилсан холбооны төвийн бүсийн чуулган өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт хоёр өдөр боллоо. Орхон аймгийн МоАХ энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулж, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Ийнхүү 25 жилийн тэртээ Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан гарч ирсэн МоАХ 200 гаруй гишүүнээ нэгэн дор цуглуулж, улс орны хэмжээний тулгамдаж байгаа асуудлуудад дүгнэлт хийж, цаашдаа юунд төвлөрч ажиллахаа тунгаан ярилцсан.
МоАХ-г ихэнхдээ ахмад партинзануудаар төсөөлдөг тэр цаг үе ард хоцорчээ гэдгийг Төвийн бүсийн чуулга уулзалтад оролцсон МоАХ-ны 260 гаруй гишүүний тал хувь нь залуус байснаас харж болох юм. Тиймээс ч залуу гишүүдээ чадавхижуулах, манлайллын хоёр өдрийн сургалтыг энэ үеэр зохион байгууллаа.
Орхон аймгийн МоАХ-ны дарга Д.Эрдэнэцогт төвийн бүсийн чуулганы нэг чухал арга хэмжээ болох сургалтыг нээж үг хэлсэн. Мөн МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн “Либерал хаус” бодлого судалгааны хүрээлэнгийн зохицуулагч О.Чулуунбилэг, МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн “Либерал хаус” бодлого судалгааны хүрээлэнгийн дэд зохицуулагч Ө.Шижир нар залуустаа хандаж үг хэлсэн.
МоАХ-ны дэргэдэх “Либерал хаус” бодлого судалгааны хүрээлэнгийн урилгаар АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн багш Нэнси Боксфор хүрэлцэн ирж, чуулга уулзалтад оролцсон залууст хэрхэн манлайлагч болох талаар сонирхолтой лекц уншсан.
“Либерал хаус” хүрээлэнгийн зохицуулагч О.Чулуунбилэг, дэд зохицуулагч Ө.Шижир, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Эрдэнэ, Энхбат, Г.Батмөнх нар улс төрийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр лекц уншсан нь оролцогч залуусаас талархал хүлээсэн үйл явдал болсон.
Хоёр өдрийн турш номын дуу сонссон МоАХ-ны залуу гишүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олголоо. Тэднийг орон нутагтаа очоод сурсан мэдсэнээ бусдадаа зааж, сургагч багш болохыг хүссэн юм.
Харин МоАХ-ны ахмадууд улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хөндөн ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, тэднээс МоАХ-ны ажлыг илүү далайцтай болгох, залуусаар хүрээгээ тэлж байгаа талаар санал нэлээд гарав. Гэхдээ юуны түрүүнд Ардчилсан нам дотроо ойлголцолд хүрч, үндсэн дүрмээ мөрдөж, Үндэсний зөвлөлдөх хороо цаашлаад АН-ын Их хурлыг хуралдуулах хэрэгтэй гэлээ.
Хөвсгөл аймгийн МоАХ-ны гишүүдээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичиж, өөрсдийн саналаа хүргэж, ардчилал, АН-ыг аврах цаг болсон гэдэг санал гаргалаа. Сэлэнгэ аймгийн МоАХ-ны гишүүд анх тэмцэж эхлүүлж байсан зорилгын эсрэг явж байгаа учир дахин тэмцэхэд бэлэн гэдгээ хэлэв.
Ду
Монголын Ардчилсан Холбооны 200 гаруй гишүүн нэг дор цуглалаа
ндговь аймгийн МоАХ-ныхон хоосон маргах биш дотроо эвтэй байх ёстойг уриаллаа. Мөн архив шинээр бүрдүүлж байгаа тул аймгуудыг баримтаа үнэн, зөв гаргаж өгөхийг ч хөндсөн юм.
МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт энэ үеэр зарим мэдээлэл өгсөн.
МоАХ хариуцлагатай, сахилга баттай байх ёстойг гишүүддээ сануулаад салбар хороодын үйл ажиллагааг дүгнэхээр болсныг дуулгав. Залуусаар хүрээгээ тэлж, архиваа шинээр бүрдүүлж, анхдагчдын бүртгэл дуусахаар баталгаажуулна гэдгийг мэдээллээ. Түүнчлэн ойрын үед МоАХ улс төрийн мэдэгдэл гаргахаар төлөвлөсөн гэв.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Ардчилсан хөдөлгөөний дууч “Хонх” хамтлагийн дуучин, сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны хөшөө бүтээх ажлын талаар мэдээлэл өгсөн. Үүнийг санаачлагч Булган аймгийн МоАХ Булган суманд уг хөшөөг барихаар төлөвлөөд байгаа билээ.
Төвийн бүсийн чуулга уулзалтаар гишүүдээс маш олон санал гарч, түүний дундаас уриалга гаргахаар болов. МоАХ-ны Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөл, МоАХ болон АН-ын гишүүд, УИХ-ын гишүүдэд хандаж уриалга гаргалаа.
МоАХ-ыг институцын хувьд бодитой бэхжүүлж үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, Монгол Улсын кибер аюулгүй байдал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэхийг МоАХ-ны Удирдах зөвлөлд уриалав.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлд хандаж Улс төрийн намуудын тухай шинэчилсэн хуулийг хүлээлгүйгээр АН-ын дүрмийн үйлчлэлийг сэргээн хэрэгжүүлэх ёстой гэсэн
Дараа нь АН-ын Гүйцэтгэх зөвлөлд хандаж Улс төрийн намуудын тухай шинэчилсэн хуулийг хүлээлгүйгээр АН-ын дүрмийн үйлчлэлийг сэргээн хэрэгжүүлэх ёстой гэсэн. Мөн энэ оны аравдугаар сард багтаан АН-ын ээлжит их хурал хуралдуулахыг дурджээ. МоАХ болон АН-ын гишүүдэд мөнгө хөрөнгө, албан тушаал, амлалт, өдөөн хатгалга, зохиомол бэрхшээлд авталгүйгээр хуурамч ардчиллаас татгалзаж, ардчиллын баг зүүсэн этгээдүүдээс ангижран өөрсдийн оролцоог идэвхжүүлэх нь зөв хэмээсэн.
Уриалгын төгсгөлд УИХ-ын гишүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийн төсөл тухайлбал, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Нийтийн сонсголын тухай, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Ганбат нарын санаачилсан Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллын арга хэмжээний тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлахыг уриаллаа.
Ж.Мөнхтөр: Шаардлага гарсан учраас бид чуулсан
МоАХ-ны Төвийн бүсийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн МоАХ-ны дарга Ж.Мөнхтөртэй ярилцлаа.
-МоАХ-ны Төвийн бүсийн чуулга уулзалтын ач холбогдлыг та хэрхэн үнэлдэг вэ?
-Уг нь таван аймаг нэгдэж, төвийн бүсийн чуулга уулзалт хийж байсан. Одоо долоон аймаг болж өргөжсөн байна. Зарим аймаг уулзалтад ач холбогдол өгч оролцож, санал бодлоо хуваалцлаа. Өвөрхангай, Дарханы МоАХ энэ жилээс төвийн бүсдээ багтахаар болж байгаа. Яагаад Төвийн бүсийн уулзалт хийж байгаа вэ гэдэг цаанаа нарийн учиртай.
Ардчилсан холбоо Монголын улс төрийн анхдагч хүчин. Ардчилсан хувьсгал ялаад 25 жил болоход ардчилал маань бүх төрийн институцын хүрээнд ялалт байгуулсан байна. Гэтэл анх МоАХ-ны зорилт маань биелж байна уу, бодит утгаараа үйл ажиллагааг болж бүтэж байна уу гэдгийг бид зайлшгүй дүгнэж цэгнэж ярих ёстой.
Шаардлага гарсан учраас бид цугларсан юм. Өнөөдөр 25 жилийн дараа харж байхад ардчилал бүрэн төгс тогтсон гэж хэлэхэд хэцүү байна. Улс төрийн нөхцөл байдал, улс орны нийгмийн хөгжлийн талаар санаа зовинон ярилцлаа. Хүлээсэн зүйл маань биеллээ өгч чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж байна.
-Хараад байхад МоАХ залуужиж байна. Мэдлэг, чадвар олж авах сургалтууд ч маш их боллоо.
-Орхон аймгийн МоАХ энэ удаагийн чуулганыг сайн зохион байгууллаа. Ахмад, залуучууд гэж хоёр бүлэгт хуваасан. Залуучууддаа улс төр, нийгмийн хэмжээний сургалтууд зохион байгуулж, ахмадууддаа өнгөрсөнд ямар алдаа дутагдал байв, өнөөдөр юу хийх ёстойг ярилцах боломж бүрдүүлж өгсөн нь маш үр дүнтэй байлаа.
-Зарим ахмад гишүүн хэлж байна л даа. Залуучууд түрэн орж ирэхийн хэрээр ахмад залуу үеийн хэлхээ холбоог бодолцож, уялдуулах хэрэгтэй гэж?
-Ахмад залуу үеийн уялдаа холбоо мөнхийн хэлхээ байх ёстой. Ахмад үегүйгээр залуу үе маань оршин тогтнохгүй. Залуу үегүйгээр ирээдүй байхгүй гэдэг ойлгомжтой. Би партизан гээд явдаг үе өнгөрсөн. Тиймээс бид залуучуудаа ардчиллын үнэт зүйлсийг аваад явах хэмжээнд хүртэл төлөвшүүлж, бойжуулах ёстой.
Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг хүчин бол МоАХ байсан, цаашдаа ч хэвээр байна гэдгийг залуус маань маш сайн ойлгож байгаа. Үүнийгээ ч ахмадууд маань хэлж ярьж байна. Манай ахмадууд ч гэсэн залуусаас суралцах зүйл бий.