Р.Бурмаа: Сайд болох амбицаа хамгийн сүүлд тавих хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.10.13

Р.Бурмаа: Сайд болох амбицаа хамгийн сүүлд тавих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газарт хийж буй шинэ бүтэц өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд нийцсэн оновчтой шийдэл болж чадав уу?

Бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг УИХ- д оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ саналаа оруулахдаа шинэ бүтцээр ажиллавал ямар үр дүнд хүрэх эсвэл одоогийнхоос хэр ашигтай болох тухай судалгаа, үнэлэлт, дүгнэлт хангалтгүй байлаа.

-Тэгвэл бодит байдалд нийцүүлж өөрчлөхөд юу нь дутагдалтай байв?

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөд судалгаа, санал, шүүмжлэл явуулах боломжийг хангасан байсан бол сайн байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Цаг хугацааны хувьд ч их шахуу байсан. Одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа, эдийн засгийг эрчимжүүлэх ажил хэрэв сайн биш байгаа бол юунаас болж байгаа. Түүнчлэн Засгийн газрын бүтэц яагаад өөрчлөгдөж байгаа гэдэгт хангалттай хариулт сонссонгүй.

-Яамдын тоог батлуулчихлаа. Харин сайдын томилгоог парламентын гаднаас сонгохыг Ерөнхийлөгч чиглэл болгосон. Үүнийг дэмжиж байгаа юу?

Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэхийн өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөж танилцуулдаг. Үүний дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх талаар анхааруулсан юм билээ. Ерөнхийлөгч уг хуулийн төслийг УИХ- д өргөн бариад хаврын чуулганаар хэлэлцэх үед энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэе гэсэн. Үүнийг дэмжиж байсан. УИХ-ын гишүүн биш хүмүүсээр дийлэнх хэсгээ бүрдүүлээд явсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан.

-Бүтэц ярьсаар “Эзэн- 100” хөтөлбөрийн үр дүнг хангалттай ярьсангүй. Энэ тухайд та ямар бодолтой байна?

Нэгдүгээрт, Ерөнхий сайд асуудлыг их орой олж харсан гэж би харж байна. Хоёрдугаарт, хугацаа их алдлаа. Дөрвөн жилээс хоёр жил гаруй нь өнгөрлөө. Ийм үед энэ асуудлыг оруулж ирж байгаа нь хожуудаж сэрж байгаатай адил. Түүнчлэн та бүхэн эдгээр хуулийг батлаад өгвөл эдийн засгийг эрчимжүүлж, хүндрэл бэрхшээлийг арилгана, болгоно бүтээнэ гэсэн.Тэр байтугай заасан хоногт шаардлагатай ажлыг хийж чадна гэж хэлсэн шүү дээ.

100 хоног гэдгийг УИХ-аас хэлээгүй Өөрсдөө л бид 100 хоногт ийм олон ажлыг хийнэ гэсэн. Шаардлагатай хуулиудыг нь батлаад өгсөк. УИХ байнга дэмжиж ажилласаар ирлээ., Харамсалтай нь 100 хоног нь өнгөрсөн. Хийсэн ажлынх нь дүнг тавиад өгье гэхээр өөдөөс бүтэц оруулж ирсэн. Энэ нь өөрөө хариуцлагыг, анхаарлыг сарниулах, хийсэн ажлаа бусдаар дүгнүүлэхээс бултаж зугтах арга заль гэж харж байна. Явуургүй арга заль хэрэглэж байна.

Хууль биелүүлэх үйл ажиллагаагаа Ерөнхий сайд УИХ-ын өмнө дангаараа хариуцдаг. Үндсэн хуулийн 46-д заасан байдаг. Тэгэхээр бид өнөөдөр татан буугдаж байгаа яамд, аль нэг сайдаас нь болоод эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног тааруу байж гэж ярих нь тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хууль биелүүлэх ажлаа өөрөө хариуцана гэдгээр нь ярих ёстой. Бид бүтцийг нь батлаад өглөө. Бүтцийн дагуу Засгийн газар бүрэлдэхүүнээ ярихдаа юуны түрүүн Ерөнхий сайд хууль хэрэгжүүлэх ажиллагаандаа амласан амлалт буюу эдийн засгийг эрчимжүүлнэ, хүндрэлтэй асуудлыг шийднэ гэдэгтээ дүн тавих ёстой гэж үзэж байна.

Ажлыг нь дүгнэсний дараа энэ хүнийг үргэлжлүүлж ажиллуулах шаардлагатай эсэхийг шийдэх ёстой.

Үнэхээр амалснаараа, хийнэ гэснээрээ амжилттай хэрэгжүүлсэн бол бид Ерөнхий сайдад итгэл өгөөд дараагийн Засгийн газрын гишүүдийг оруулж ирэх ажлыг дэмжээд явна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр шинээр бүрдэж байгаа Засгийн газрын гишүүд хэн байх вэ гэхээсээ өмнө Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон, УИХ-ын өмнө хууль хэрэгжүүлэх ажлаа хариуцаж тайлагнах ажилд нь дүнг нь тавиад дараа дараагийн ажлыг хийх юм.

Товчхондоо Ерөнхий сайд хийсэн ажлаа дүгнүүлэх шаардлагатай. Ажлыг нь дүгнэсний дараа энэ хүнийг үргэлжлүүлж ажиллуулах шаардлагатай эсэхийг шийдэх ёстой. Хэрэв үргэлжлүүлэн ажиллуулья гэвэл нэг баг болж ажиллахаар өргөн барьж байгаа хүмүүсийг нь оруулж ирэх хэрэгтэй. Үгүй гэвэл өөр чадах хүн нь багаа оруулж ирэх нь зөв гэж үзэж байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд сайн ажилласан гэдэг дүнгээ Ерөнхий сайд тайлагнаж хэлсэн юм биш үү?

Өөрөө өөртөө дүн тавьж болдог юм уу. Намын бүлэг дээр ажлаа тайлагнаад, намын бүлэг нь сайн ажилласан гэсэн дүн тавиагүй. Тэгвэл намын даргын хувьд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороог хурал- дуулаад хийсэн ажлуудаа тайлагнаад дүнгээ тавиулах хэрэгтэй. Гэвч тэгээгүй. Тэгээд төр бол би, нам бол би гээд өөрөө өөрийгөө мундаг гэж явж болдог юм уу.

-Танай нам Үндэсний зөвлөлдөх хороо болон бусад товлосон хурлаа хийхгүй байна гэж гишүүд нь шүүмжилдэг. Үнэхээр учир дутагдалтай зүйл байна уу?

АН одоогийн байгаа Улс төрийн намын тухай хуулиар өөрийн гэсэн үйл ажиллагааны дүрэмтэй. Дүрмээрээ бол дөрвөн жил тутам хуралдаж, их хурал нь намын даргын асуудлаа ярьдаг. Хагас жил тутам Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдаж асуудлаа шийддэг байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ын дарга болсноос хойш намын дүрэм юу ч биш боллоо. Хурлаа ч хуралдуулдаггүй, Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдахаа больсон.

Тэгээд бүлэг дээр ирээд би намын дарга байна та нар тэгэх ёстой гээд тулгаад байдаг. Намын нэрийн өмнөөс юу дуртайгаа хийгээд бай гэсэн эрхийг өгөөгүй шүү дээ. Энэ мэт зүйлийг ярих гэхээр Улс төрийн намын тухай хууль УИХ-аар орж шинэчлэгдэх ёстой. Дараа нь түүнд нь тааруулж намын дүрэм өөрчлөгдөнө. Тэгэхээр нам хуралдана гээд шалтаг заагаад байж болохгүй.

-Өнөөдрийн байдлаар намын тэр лундаа фракцийн эрх ашиг хамгийн эхэнд байх шиг. Фракцийн тухайд ямар бодолтой байна вэ?

Фракцийн эрх ашиг гэхээсээ өмнө улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Бид зөвхөн хоёр жилийн хугацааны Засгийн газрыг гэж харах юм уу эсвэл дор хаяж хорин жил ажиллана гэснээр харах юм уу. Ингэхийн бол бид нар УИХ-ын биш мэргэжлийн улстөрчдөө гаднаас оруулж ирэх ёстой гэдэг тэр бодлогоо дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхэд фракцийн эрх ашиг нь жижиг зүйл болно.

УИХ- д сууж байгаа гишүүд нь буцаж хэн нэгнийхээ оронд сайд болох гэсэн тэр амбицаа хамгийн сүүлд тавиад явах нь зүйтэй. Тиймээс фракцуудын амбиц нэлээд хойгуур орно. УИХ-ын гишүүн биш сайд нарыгаа томилъё гэдэг зарчмаа дэмжиж түүнийхээ дагуу яг энэ чиглэлээр мэргэжлийн улс төрч хэн байх вэ гэдэн дээр ажиллах нь зөв.

Эвслийн Засгийн газарт ямар, ямар яаманд аль, аль намаас дэвшүүлэх вэ гэдгээ мэдээж тохиролцоно. Тэгэхээр урт хугацааны Засгийн газар байх уу. Хэрэв тийм бол дэмжинэ. Эсвэл дараагийн сонгууль хүртэлх түр хугацааных байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын явц ямархуу байна. Ажлын хэсгийг нь та ахалж байгаа шүү дээ ?
Түүний дагуу хувилбар бэлтгэж танилцуулахад бэлэн болсон. Хэрэв хүлээж авбал өргөн барихад бэлэн гэсэн үг. 

Сонгуулийн тухай хуулийг энэ намрын чуулганд өргөн барьж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулийн төсөл бэлэн болсон Удахгүй ажлын хэсгээ хуралдуулна. Улс төрийн намын тухай хууль. Сонгуулийн тухай хууль ч бий. Намрын чуулганаар батална гэж бодож байгаа. Олон асуудал дээр санал нэгдсэний дагуу хуулийн төсөл бэлэн болсон. Санал хараахан нэгдээгүй асуудлууд бий. Түүнийгээ ярилцаж шийднэ.

Холимог тогтолоор байх юм бол олон мандаттай биш нэг мандаттай байя гэж тохирсон. Сонгуулийн зардлыг багасгая гэдэгт мөн санал нэгдсэн. Хэрхэн яаж гэдэг арга замуудаа танилцуулна. Үүн дээр нэлээд олон судалгаа хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн сонгуулийн м ар гааныг хурдан шуурхай шийдвэрлэдэг болъё гэдаг нэгдсэн байр суурьт хүрсэн.

Түүний дагуу хувилбар бэлтгэж танилцуулахад бэлэн болсон. Хэрэв хүлээж авбал өргөн барихад бэлэн гэсэн үг. Орон нутгийн сонгуульд улс төрийн нам орох уу, үгүй юу гэдгийг улс төрийн намын ажлын хэсэг болон манай ажлын хэсэг хоёр саналаа нэгтгэх шаардлагатай байгаа. Хэд хэдэн хувилбар бий. Нэгдүгээрт, одоогийнх шиг улс төрийн намууд сонгуульд ордог байя гэсэн хувилбар байна. Хоёрдугаарт, зөвхөн аймаг, нийслэлийн төвшинд ордог байя, сум дүүрэгт орохоо болъё.

Гуравдугаарт, Иргэдийн төлөөлөгчдййн хуралд улс төрийн нам орохгүй гэсэн хувилбар байгаа. Эдгээр хувилбар дээр сайн, саар нь юу вэ гэдгээ нухацтай ярьж байгаад хоёр ажлын хэсэг санал нэгдэж чадвал хоёр хуульдаа аль аль нь зохицож ажиллана. Улс төрийн намын хуульд нэг өөр, сонгуулийн хуульд мөн өөр байж болохгүй.

Холимог тогтолоор байх юм бол олон мандаттай биш нэг мандаттай байя гэж тохирсон. 
-Парламентад эмэгтэй гишүүдийн квотыг хэдэн хувьд хүргэх вэ ?

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог одоогийнхоос илүү нэмэг хэрэгтэй.Ингэхийн тулд эмэгтэйчүүд илүү сонгуульд өрсөлдөх боломжийг хангах хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн зардал асар их байдаг. Сонгуульд мөнгөтэй хүмүүс ордог. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийн улс төрд орохоос айлгаж. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнасан бол 2012 онд 200 сая төгрөг зарцууллаа гэсэн дүн гарсан. Тэгэхээр арав дахин нэмэгдсэн байна. Ийм хэмжээний мөнгөөр сонгуульд оролцоно гэдэг эмэгтэйчүүдэд маш том бэрхшээл болж байгаа юм.

Хоёрдугаарт эмэгтэйчүүд улс төрд байх нь хэрэгтэй юу, үгүй юу. Ер нь эрчүүдийн ажил гэх сэтгэл зүй нийгэмд байдаг. Түүнийг эвдэж одоогийн байгаа 11 эмэгтэй гишүүн намын харьяалал үл харгалзан нэгдэж нийгмээс хүлээгээд байгаа хуулиуд дээр бие биеэ дэмжин ажиллаж байна. Эмэгтэйчүүд УИХ-д орсон нь үр дүнтэй гэсэн хүлээлтийг бид бататгаж ажиллахыг зорьдог. Бид 11-ийн хэр зэрэг сайн ажиллаж байгаагаас дараагийн эмэгтэй гишүүд олон болох эсэх нь шалтгаална.

Тиймээс том хариуцлага хүлээж байгаа юм. Эмэгтэй гишүүд нэгдэж ажиллаж чаддаг. Хэрэв та бүхэн анзаарч байгаа бол эрчүүд намчирхаад хоорондоо үзээд байхад эмэгтэйчүүдийн бүлэг ялангуяа нийгмийн талын асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажилладаг. Энэ нь сайн ёс зүй, эрх ашгийн эрэмбийг яаж тавьж байна вэ гэдгийг харуулж байгаагийн илрэл.

Бидний хувьд намын эрх ашиг гэдэг нь нийтийн, ард түмний, улсын эрх ашгийн дараа ордог гэж үздэг учраас нийгмийн нийтийн чанартай асуудалд эмэгтэй гишүүд нам үл харгалзан нэгдэж чаддаг.