Зарим хуулийн ажлын хэсгийг байгуулав
Эдийн засгийн байнгын хороо хуралдав
2014.10.08

Зарим хуулийн ажлын хэсгийг байгуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим Ажлын хэсгүүд байгуулах тухай  асуудлыг хэлэлцлээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн ажлын хэсгийг ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарыг, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийн ахлагчаар Г.Батхүү нарыг тус тус томилохыг санал нэгтэй дэмжсэн.