Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргалаа
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж "Их хотын хямдралтай худалдаа”-г хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Засаг даргын орлогч нар, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд хандан “Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллах”-ыг уриаллаа.
Аж ахуйн нэгжүүдийн зүгээс ч "Их хотын хямдралтай" худалдааны үеэр иргэдээ хэрхэн баярлуулж, ямар ажил зохион байгуулах гэж байгаагаа танилцуулсан юм.
Нийслэлийн удирдлагууд хотын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулан, иргэдийнхээ төлөөзохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байгаа аж ахуйннэгжүүдэд талархсанаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.