“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” хэлэлцүүлэг боллоо
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2014.10.08

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” хэлэлцүүлэг боллоо

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” сэдэвт  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн захирал  Ч.Ундрахбаяр оролцож өнөөгийн нийгэмд үйлчилж байгаа хууль тогтоомж хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай  хуулийн заалтууд болон хэрэгжилтийн талаар үзэл бодлоо илэрхийлж цаашид тэдний эрх ашгийг хамгаалах талаар хэрхэн нэмэлт,өөрчлөлтүүд тусгах боломжтой талаар саналаа хэлэлцлээ.

Мөн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний төлөөлөл болсон төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн залуучууд нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо төр, засагт хүргэхээр “Тайван жагсаал” хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл хийсэн юм.
Энэ жагсаалд дүүргийнхээ иргэдийг идэвхитэй оролцуулах талаар Дүүргийн  ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.