Д.Ганхуяг: Хуулиа шинэчилснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.09.11

Д.Ганхуяг: Хуулиа шинэчилснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна

Газрын тосны салбарын өнөөгийн байдал, эрхзүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалт ямар байгааг сонирхохоор Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

Газрын тосны салбарт эрхзүйн таатай орчин бүрдлээ, маш олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих гэж байгаа гэж та сая илтгэлдээ дурьдлаа. Энэ бүхэн хэзээнээс биеллээ олох бол. Мөн Дарханд барих газрын тосны үйлдвэрийн явц ямар шатандаа явж байгаа бол. Эдгээр төслийн нийт санхүүжилт хэдэн тэрбумаар яригдаж байгаа вэ?

Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр барих гээд нийт 47- 48 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан ТЭЗҮ-г гаргах, хөрөнгө оруулагчидтайгаа хамтрах гэрээ байгуулсан. Зарим нь бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихсэн байгаа. Газрын тосны хууль энэ оны долоодугаар сарын 1-нд батлагдсан.

Гэхдээ бодит ажил хийгдэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдгийг та бүхэн мэднэ. Үүнд нэг зүйлийг онцлоход Монгол Улсын газрын тосны салбарын эрхзүйн орчин таатай, өрсөлдөх чадвартай гэдэг нь тоон үзүүлэлтээр батлагдаж байна.

Хууль батлагдсанаас хойш 27 талбайд газрын тосны эрэл хайгуул хийе, баялгийг чинь өөрийн хөрөнгөөр эрж байгаад олоод өгье гэсэн санал ирлээ. Богино хугацаанд ирсэн санал гэхэд маш чухал үзүүлэлт юм.

 -Хамгийн эхэнд үүцээ задлах том төсөл нь юу байх бол ?

Ер нь занар, нүүрсний давхаргын метан хий, уламжлалт газрын тос буюу түүхий тосны ганц хоёр талбай байх болов уу. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг арай өөрөөр зохион байгуулах цаг үед ирсэн гэж бид үзсэн. Ихэвчлэн илтгэл тавиад шүүмж яриа өрнүүлээд дуусдаг.

Энэ бол байх ёстой л зүйл. Гэхдээ төслүүд танилцуулагддаг, тухайн төслийг төр засгийн байгууллага дэмжиж буйгаа илэрхийлдэг. Нөгөө талаар төсөл дээр хөрөнгө оруулагчид гэрээ хэлэлцээр зурдаг.

Ийм бодитой, олон улсын жишигт нийцсэн чиглэл рүү шилжих цаг болсон гэж бид үзэж байгаа. Энэ салбар том, эрсдэл ихтэй салбар учраас ийм чиглэлээр олон улсын хурлаа зохион байгуулахаар болсон. Хөрөнгө оруулагчид ч үүнийг хүссэн.

-Хууль эрхзүйн орчин таатай байх нь зүйн хэрэг байх.  Мөн төрөөс олборлолтын ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг шүү дээ.  Газрын тосны салбарт төрийн энэ төрлийн дэмжлэг ямархуу байдаг  юм бэ?

Төрөөс геологийн 50000-ны зураглал хийдэг. Түүн дээр тодорхой түвшний илэрцүүд гардаг.

Энэ үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Одоо бид олон улсын жишгээр татварын  таатай орчин бүрдүүлэх арга хэмжээнүүдийг авна. Хамгийн гол нь эрхзүйн таатай орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай байх шаардлагатай.

Төрөөс геологийн 50000-ны зураглал хийдэг. Түүн дээр тодорхой түвшний илэрцүүд гардаг.

Яагаад өрсөлдөх чадварын тухай байн байн яриад байна вэ гэхээр далайд гарцгүй тээвэр ложистик таатай биш нөхцөлтэй учраас үүнийгээ тооцсон, судалгаанд суурилсан эрхзүйн орчин бүрдүүлсэн. Хууль батлагдсанаас хойш баялгийг чинь хайж олоод, харилцан ашигтай ажиллая гэсэн олон сайхан ирлээ.

-Намрын чуулганд таны санаачлан өргөн барьсан Баялгийн сангийн тухай  хууль байгаа. Энэ хуулийн үзэл баримтлалын талаар ?

Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан. Маш чухал хууль хэмээн ач холбогдол өгч байгаа. Баялаг тэр тусмаа газрын хэвлийн баялаг шавхагддаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл ихтэй салбар Баялгийн үнэ байнга хэлбэлзэж байдаг.

Үнэтэй үед нь бүгдийг зарж үрээд дуусгачихгүй. Хуримтлуулах, хуримталсан хэсгээ ашиглаж боловсрол, эрүүл мэнд гээд бусад салбарт эдийн засгийн дархлаагаа сайжруулах боломжтой. Үүнд зориулан санаачлагдсан хууль байгаа юм. Би өөрөө энэ чиглэлийг их сонирхдог учраас маш их судалсан.