Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт.
2014.09.03

Д.Ганхуяг: Хятадын даргын айлчлалыг түүхийн хувьд шинэ хуудас нээгдлээ гэж харж байна

Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт Уул уурхайн сайд  Д.Ганхуяг оролцлоо.

-Уул уурхайн “Үндсэн хууль”  батлагдсан. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарав?

-Манай газрын тосны салбар бол шинэлэг салбар. Бид БНМАУ-ын хуультай явж ирсэн. Өнгөрсөн чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг УИХ баталж, гаргалаа.

Эрхзүйн нилээд таатай, хөрөнгө оруулалт нэмэх, татах талаасаа өрсөлдөх чадвартай хууль болсон гэж үзэж байна. 7 сарын 1-нд хууль батлагдсан, хуулийн хэрэгжилтийг хангаад явж байна.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй санал, хүсэлт ирсэн байна. 80 орчим уламжлалт бус салбарт /нүүрсний давхрагын метан хий, занарын хий, шатдаг занар гэх мэт/ ирсэн байна. Энэ салбар нилээд хүнд суртал ихтэй, хөрөнгө оруулалт их шаарддаг салбар. Саяны хуулиар аль болох товчхон болгох гэж хичээсэн.

Хууль хэлэлцэж эхэлснээс болоод өнөөдрийг хүртэл ийм хэмжээний санал ирнэ гэдэг нь чамлалтгүй үр дүн юм.

-Хууль хэлэлцэж байх үед Х.Болорчулуун гишүүнтэй ярилцаж байхад нилээд шүүмжлэлтэй хандаж байсан. Орон нутгийн иргэд, засаг захиргаанд нөхөн төлбөр олгох асуудлыг хэрхэн тусгаж өгсөн вэ?

-Монгол улс бол нэгдсэн улс. Эрдэс баялаг, газрын тосноос олж байгаа орлогыг улсын нэгдсэн төсөв гэдэг “том тогоо” руу хийж, эргээд хувиарлдаг.

Гэхдээ 2012 онд төсвийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар орон нутаг дахь төсвийн эрх мэдлийг нилээд нэмэгдүүлсэн байгаа. Энэ хуулиар орон нутгийн хөгжлийн санд нөөц ашигласны төлбөрийн 20 хувийг аймагт, 10 хувийг нь суманд нь ордог байхаар бий.

Нөгөө талаас хатуу ашигт малтмал дээр шууд бус утгаар нилээд олон ажлууд хийгддэг. Орон нутагт ажлын байр, хөрөнгө оруулалт мөн хүн амын орлогын албан татварын 75% ийг аймгийн төсөвт ордог. Газрын тос мөн адил орон нутгийн хөгжлийн сангаараа дамжаад явж  байгаа.

Нэвтрүүлгийг үргэлжлүүлэн үзнэ үү?