Д.Ганхуяг: БНХАУ-аас авч байгаа шатахууны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлнэ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.08.26

Д.Ганхуяг: БНХАУ-аас авч байгаа шатахууны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр уул уурхайн салбартай холбоотой нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээр баримт бичгийн ач холбогдлыг танилцуулна уу?

Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа, экспортод уул уурхайн салбар их чухал нөлөөтэй. Уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний ашгийг нэмэгдүүлэхэд төмөр зам, транзит тээвэр, түүний тариф, бүтээгдэхүүнээ далайн боомтод хүргэх зэрэг нь хамгийн чухал байсан.

Үүнийг олон жил ярьсны эцэст БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар шийдлээ. Манай салбартай холбоотой нийтдээ зургаан төрлийн гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, Уул уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хооронд хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах хэлэлцээр байгуулсан.

Манай улс хүрэн нүүрсний асар их нөөцтэй боловч экспортод гаргаад ашиг олох боломжгүй. Тиймээс бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн экспортлох нь чухал. Энэ нь эрчим хүч, эсвэл хий болгож экспортод гаргах боломжтой гэсэн үг.

Энэ удаад жилдээ 100 сая тонн орчим хүрэн нүүрсийг боловсруулж хий үйлдвэрлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Төслийн үйлдвэрлэх хүчин чадал нь 16 тэрбум шоо метр хий үйлдвэрлэж хоолойгоор экспортлох, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах юм. Одоогийн байдлаар урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байгаа.

Техник, эдийн засгийн үндэслэлээ албан ёсоор эцэслэн гаргасныхаа дараа төслийн компанийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт нь 30 орчим тэрбум ам.доллар гэж тооцсон.

Мөн жилдээ 50 орчим сая тонн коксжих нүүрсийг 20 жилийн хугацаанд экспортлох хэлэлцээр аж ахуйн нэгж хооронд явагдаж байна. Үүнээс гадна газрын тосны салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд

Газрын тосны салбарт “Петро Чайна" компанитай 60-70 жилд хамтран ажиллана.

компанитай хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл маш тогтвортой, ойлгомжтой болсон. Цаашдаа 60-70 жилийн хугацаанд үргэлжилнэ. Экспортолж байгаа газрын тосныхоо оронд авах шатахууныхаа хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлнэ. Мөн газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг хариуцсан ажлын хэсгийг яаралтай байгуулахаар тохиролцсон.

-Хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах үйлдвэрээ аль ордыг түшиглэн барих юм бэ?

Цайдам нуур, Шивээ овоо гээд залгаа нэг хэсэг нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний нөөц их бий. Энэ хэсэгт үйлдвэрээ барина гэж төлөвлөж байгаа. Одоогоор хараахан яг аль ордыг нь түшиглэн барих вэ гэдгээ шийдээгүй байна.

-Хил хоорондын төмөр замыг санхүүжүүлэхтэй
холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай улс хэзээнээс нүүрсээ шууд төмөр замаар экспортод гаргадаг болох вэ?

Экспортын бүтээгдэхүүн гаргах Гашуунсухайт-Ганц модны төмөр замыг тавих Гашуун сухайтын төмөр зам" гэдэг компани байгуулсан. Энэ компанийн удирдлага БНХАУ- ын Шинхуа групп, Хятадын хөгжлийн банктай хил хоорондын төмөр замыг санхүүжүүлэх тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэдэг болсноор тээврийн зардал нэг тонн тутамд 10-15 ам.доллараар буурна.

Төмөр замын санхүүжилт, транзит тээврийн асуудал шийдэгдсэн учраас төмөр зам барих ажил эрчимтэй явагдана. 2014-2015 онд хил хоорондын 20 км төмөр замаа тавьчихна гэж төлөвлөж байгаа.

-Хил хоорондын төмөр замыг 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барих уу, эсвэл манайх бас хөрөнгө гаргах ёстой юу?
“Гашуун сухайтын төмөр зам" компанийн 51 хувийг манай улс эзэмшиж байгаа

“Гашуун сухайтын төмөр зам" компанийн 51 хувийг манай улс эзэмшиж байгаа. Тэгэхээр өөрийнхөө хувьд ногдох хөрөнгө оруулалтыг гаргана гэсэн үг.

-Хил хоорондын төмөр замын цариг нь ямар байхыг хэлэлцээрт тусгасан уу?

Хил хоорондын төмөр замын цариг ийм байна гэж хэлэлцээрт
тодорхой тусгаагүй. Ямар царигтай төмөр зам тавихыг манай улс шийднэ.

-Манай улс. уул уурхайн бүтээгдэхүүнээ аль боомтуудаар гаргахаар гэрээ хэлцэлд тусгасан байгаа вэ?

Олон улсын статустай гэдгээр нь Шивээхүрэн, Гашуун сухайтын боомтоо нэрлэсэн. Байнгын ажиллагаатай гэдэгт нь Бичигт, Баянхошуу, Өвдөгхудагийн боомтууд орж байгаа. Манай улсын экспортод гаргах бүтээгдэхүүн БНХАУ-ын нутгаар дамжаад 6-7 далайн боомтоор гурав дахь хөршийн зах зээлд хүрнэ. Энэ далайн боомтуудым нэр нь ч тодорхой гарчихсан байгаа.