УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.07.08

Сайд ба сэтгүүлчид “Ток шоу”

-Хэвлэл мэдээллийн сэтгүүлч иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудалтай холбогдуулж сайд болон хотын дарга агентлагийн, дарга нартай уулздаг “Ток шоу” эхэллээ. Энэ удаад сэтгүүлчид сүүлийн нэг жил анхаарал татсан ашигт малтмалын тухай хууль цаашлаад уул уурхайн асуудлаар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган хамгийн сүүлд Газрын тосны тухай хууль хэлэлцэн баталлаа. 1992 онд шинэчлэгдээгүй ганцхан хууль газрын тосны тухай хууль байлаа. Хоёр удаа буцсан хууль ямартай ч батлагдлаа. Энэ бол салбарын яамны амжилт. Энэ хуулийн ач холбогдлын тухай ярилцлагаа эхлэе.

Газрын тосны тухай хууль шинэчилсэн найруулгыг улсын их хурал хэлэлцэж баталлаа. Боломжийн ойлгомжтой хууль болсон гэж бодож байгаа. Энэ хуулиар бидний ярьдаг түүхий тос байгалийн хий  уламжлалт бус тос хамгийн сүүлд энэ эрчим хүчний бензиний чиглэлд занарын хоёр төрөл, нүүрсний хоёр төрөл метан хий гээд олон байгалийн баялгийг ашиглаж, олборлох, хайх харилцааг зохицуулах хууль гарлаа. Энэ баялгууд бүгд Монголд байгаа. Ер нь газрын тосны салбар боломжийн хөгжиж байгаа. Нэг Эрдэнэт, Нэг Оюутолгой болох боломжтой байгаа ойрын жилүүдэд хөгжлийг тодорхойлно.

-Газрын тосны тухай хуулинд холбоотой тоо баримтыг хэлье. Манай улсад газрын тосны 17 компани  22 талбайд хайгуул хийж байна гэсэн мэдээлэл байгаа. Хэд нь монголын хөрөнгө оруулалттай юм бэ. Иргэдийн хэлдгээр 90 хувь нь Хятадын “Petro China” Дачин Тамсаг гэдэг компани олборлоод байна уу.  Энэ компанийн эрх ашгийг зохиуцуулсан хууль гэж байна уу мэлээн шуугиан тарьсан.

Солин хээр гэж ярьдаг дээр үед ашигт малтмал олборлож байсан талбар байгаа. Тэр бага хэмжээтэй. Дорнод аймагт Petro China Дачин Тамсагын талбай хамгийн том талбай бөгөөд нийт нөөц нь 180 орчим сая тонн ашиглалтын баталгаат нөөц 20 орчим сая тонн. Эндээс олборлосон бүтээгдэхүүнээ экспортолж байна гэж хэлэх байна.

Бусад бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд хайгуулаа хийж байгаа 35 орчим хувь нь үндэсний компаниудтай хамтарч байгаа. Дахиад 35 хувь орчим нь урд хөрөнгө оруулалттай компаниуд байна. Үлдсэн 30 хувь нь гуравдагч хөрш гэж ярьдаг эдгээр компанийн оролцоотой эрэл хайгуул хийж байгаа ийм л түвшинд ажил явагдаж байгаа л даа.

-Газрын тосны тухай хуулийн хэлэлцэх явцад алдаа гарсан гэж гишүүд яриад байна. Эдийн засгийн байнгын хороогоор ороод төрийн байнгын хороогоор ч ороогүй гэх зэргээр шүүмжилсээр. Дээрээс нь Үндсэн хуулийн цэцэд хандана гэж яригдаж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлууд нь Газрын тосны тухай хуулинд ноотой орлоо гэх хардалт бас байгаа.

Ер нь хууль дэгийн дагуу явж байгаа. Жил ярилцлаа. Арай өөр өнцгөөс яриад байх нь бас юу юм бэ. Хүмүүсийн баримталж байгаа байр суурь болов уу гэж бодож байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?