ул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.09.05

Н.Алгаа: Монголд хөрөнгө оруулалт саарснаар итгэл алдарч хүлээлтийн байдалд орсон

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Хоёр орны айлчлал боллоо. Тэгэхлээр уул уурхайн салбарт дамжин өнгөрүүлэх тээврийн асуудлаа бүрэн шийдэх боломж бүрдэв үү?

Шинэчлэлийн Засгийн газар 2006 оноос хойшхи бодлогын алдаануудыг Их хуралд өргөн барьсан. Хоёр асуудал их хуралд бий. Урт нэртэй хууль, төмөр замын царигийн асуудал. Бусдыг нь Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын тухай хууль, Шинээр лиценз олгох тухай төслийг олгохоор болсон.

Дээр нь нэмэлт өөрчлөлтөөр хувийн хэвшилд эерэг заалтууд орсон. Бодлогын баримт бичиг батлагдсан нь нэг асуудал. Үүний хэрэгжилт нь итгэлийг авчрах зүйл. Энэ нь цаг хугацаа, орон зайтай.

-106 лицензийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж байгаа. Лиценз олгосноор ямар ахиц гарах вэ. Ашигт малтмалын тухай хуулиас иргэд олон зүйл хүлээж байна?

106 лиценз Ашигт малтмалынхаа хуулиас тусдаа асуудал. Хуулиар шийдвэрлүүлсэн болохоор Засгийн газрын тогтоолоор журам гаргасан. Харин шинээр хайгуулын лиценз олгох асуудлыг 3-4 жил зогсоосон.

-Тээвэрлэлтийн асуудал их хөндөгдөх болж. Энэ талаар?

Тээврийн асуудал бол онцгой ач холбогдолтой. Яагаад гэхээр ойрын хэдэн жилд хөгжлийн манлайлал бол уул уурхай. Тэрний бүтээгдэхүүн хоёр хөршөөр дамжиж хүрнэ, бас борлогдоно.

Дамжин өнгөрөх тариф, дээр нь импортолж байгаа бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх. Энэ уул уурхайгаар зогсохгүй юу экспортолж бол тэдэнд тавигдах өрсөл нээж өгч байна. бизнес эрхлэхэд эерэг бодлогын зохиуцуулалт бий болсон.

Хууль бол сайжирсан. Хоёр л асуудал үлдсэн. Төмөр нэртэй хууль л үлдсэн.
-Энэ жилийн тухайд хөрөнгө оруулагчид буурсанд юу нөлөөлөв?

Урт, төвөгтэй асуудал. 2012 он хүртэл хэцүү, хэцүү хууль гарсан Ингэснээр аажмаар итгэл алдарч эхэлсэн. Монгол оронд хөрөнгө оруулалт саарч хүлээлтийн байдалд орсон.

-Хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчинг сайжруулахын тулд яах ёстой вэ?

Хууль бол сайжирсан. Хоёр л асуудал үлдсэн. Төмөр нэртэй хууль л үлдсэн.