Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид энэ сарын 4-5-нд чуулна
2014.09.02

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид энэ сарын 4-5-нд чуулна

Улаанбаатар хотноо 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа “Дисковер Монголиа-2014”  уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 4-5-нд болно.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд  “Эрх зүйн орчин”, “Алт-Нүүрсний өнөөгийн байдал”, “Төслийн санхүүжилт”, “Геологи хайгуул” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.

Түүнчлэн “Газрын ховор элемент сэдэвт салбар хуралдаан” болох гэнэ.  Чуулга уулзалтыг Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. 

Чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд бусад албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцон, мэдээлэл хийх гэнэ