Хос хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх боломж байна
Автобусны худалдах үнийн санал 150 мянган ам.доллар
2014.08.26

Хос хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх боломж байна

Эрдү XXК-ийн үйлдвэрийн дарга Д.Дорждавгатай ярилцлаа.

-Танайх автобусны үйлдвэрлэлдээ ямар шинэ техник технологи нэвтрүүлээд байна?

-Евро-3 хөдөлгүүртэй \/оlго фирмийн лицензтэй БНХАУ- 1 Шанхай хотын “Sunwin” автобусны үйлдвэрийн шассин дээр J-800N загварын Монголын анхны автобусыг  2010 онд угсарч үйлдвэрлэсэн  тэр үедээ шинэ технологи нэвтрүүлсэн явдал болж чадсан. Автобус маань гурав дахь жилдээ дажгүй ажиллаж айна. Сүүлд гэвэл Cummins, Yutsai фирмийн хөдөлгүүр бүхий автобуснуудын шассиг оруулж ирээд автобус үйлдвэрлэж байгаа.

АНУ-н Калифорни мужид төвтэй дэлхийд алдартай Cummins хөдөлгүүрийн дистрибьютерийн эрхтэй Mongolia  Cummins ХХК- тай хамтрахаар ярилцаж айна. Үйлдвэрлэдэг хөдөлгүүрийнхээ тоогоор дэлхийд нэгт ордог БНХАУ-ын Yutsai хөдөлгүүр үйлдвэрлэлийн дистрибьютер  компани Монголд байгуулагдчихлаа. Бидний ажлыг эрчимжүүлэхэд нэмэр өгөхөөр үйл явдал боллоо гэж олзуурхаж сууна.

-Машин үйлдвэрлэлээ дагаад эд анги үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд нь хөгжөөд явдаг жишиг дэлхийд бий. Манайд боломж байна уу ?

Автомашин үйлдвэрлэлийн толгой угсралтын компанийн хувьд хөдөлгүүр, хурдны хайрцаг хойд тэнхлэг, жолооны систем гээд бусад сэлбэг эд ангиа дагнан үйлдвэрлэгч 120 компаниудаас иж бүрдэл хийж авдаг.

Монголд үндсэн дөрвөн агрегат буюу мотор, хурдны хайрцаг, хойд тэнхлэг, жолооны системээс бусад компонент материал, сэлбэг эд анги үйлдвэрлэх жижиг дунд компаниуд биднийг дагаад босож ирнэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Монголчуудын үйлдвэрлэдэг троллейбус, дуобус, монбус, автобуснуудыг өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл их гардаг. Эндээ үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа хямдхан байж болмоор санагдах юм?

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн шугамаар автобус худалдан авах саналыг дэлхийн арван улсын 12 компанид тавьсан. Автобусны парк шинэчлэлтийн ажилд оролцохоор саналаа өгсөн Монгол компаниудын нэг нь манайх л даа.

Өнөөдөр дээр доргүй л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч Монголд импортоор оруулж ирж байгаа автобусны гааль, худалдааны татварыг тэглэчихдэг. Эсрэгээр нь эндээ үйлдвэрлэх автобусны сэлбэг эд ангиас гааль, худалдааны татвар авдаг. Заримдаа ажлын байр бий болгож, импорт орлосон үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ гэдэг бодлогынхоо эсрэг ажил хийгээд байгаад нь гайхдаг.

Нэг зах зээл дээр хоёр адилхан бүтээгдэхүүн хоёр өөр татварын орчинд байхаар үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөнө гэдэг бэрх л дээ. Өнөөдрийн байдлаар энэ худалдан авалтанд оролцохоор Солонгос, Япон, Швед, Белорусь, Турк, Монгол гэсэн зургаан улсын компаниуд үлдээд байгаа. Евро -3 хөдөлгүүрээс дээш экологийн шаардлага  хангасан, нам болон хагас намхан шалтай автобусны худалдах үний санал 150 мянган ам.доллараас эхэлж байгаа.

Манай компанийн хувьд өрсөлдөөний эрс тэс орчинд ажиллаж байгаа ч Еиго-3 хөдөлгүүртэй хагас намхан шалтай автобусаа 110 мянган доллар гэж дуугарсан. Саналаа өгсөн компаниуд дотроос хамгийн бага үнэ хэлсэн нь манайх.

-Үүнээс ч бага үнэ санал болгох боломж бий юу?

Гадаадын 'компаниудын адил үйлдвэрлэлийн сэлбэг эд ангиуд дээрээ гааль, худалдааны татварын хөнгөлөлт эдэлсэн бол 96 мянган ам.долларын санал өгөх боломж ч бий.

-Монголд үйлдвэрлэж буй троллейбус, дуобус, монбус, автобуснууд техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Машинуудаа дэлхийн стандартаар үйлдвэрлэх тал дээр хэр анхаарч байна?

-Монголын машин үйлдвэрлэлийн хөгжил үр хөврөлийн шатандаа яваа. Үйлдвэрлэлээ хөгжүүлээд 40- 100 жил болсон улс орнуудын машин үйлдвэрлэгчидтэй харьцуулж шүүмжлэх хүмүүс гардаг л юм. Бидний хувьд машин үйлдвэрлэлээ бусад шиг л эхлүүлсэн. Цаашдаа улам хөгжинө гэдэгт эргэлздэггүй.

Үйлдвэрлэлээ хөгжүүлээд 40- 100 жил болсон улс орнуудын машин үйлдвэрлэгчидтэй харьцуулж шүүмжлэх хүмүүс гардаг л юм

Уг нь монголчууд бид халбага сэрээ, хутга, шанага, тоног төхөөрөмж машин механизмаа өөрсдөө аль эсвэл хамтрах хэлбэрээр Монгол Улсдаа үйлдвэрлэмээр байна. Ингэж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бөхөлж чадна.

Техник ашиглалт аюулгүй ажиллагааны оношилгоог дэлхий даяараа тормозны систем, жолооны систем, хийн систем, хөдөлгүүрийн систем, цахилгаан тоноглолын ашиглалт гэсэн үндсэн оношилгоогоор хийдэг. Яг энэ оношлогооны стандартаар бид машинаа үйлдвэрлэж байгаа.

-Ингэхэд парк шинэчлэл гэж гадагшаа хичнээн ам.долларын автобус авахад зарцуулдаг бол. Тэр талын статистик байдаг уу?

-Зөвхөн НИЙТийн тээврийн  салбараас гэхэд жилд 10 тэрбум буюу 6 сая орчим ам.доллар Солонгос улс руу сэлбэг парк шинэчлэлт гэж гардаг.  Уг нь энэ хэмжээний мөнгийг эндээ үлдээх боломж байгаа шүү дээ. Инженерүүд бидний яриад байгаа боломжийг ойлгох дарга нар их л цөөхен санагддагийг нуух юм алга. 

Үндэсний машинт үйлдвэрлэл өсөн бойжсоор байхад Монголынхоо компаниудаа дэмжихийн оронд гадаад улс орнуудад үйлдвэрлэсэн автобуснуудыг гааль, худалдааны татваргүй оруулж ирж байгаа нь Монгол инженерүүд бүтээлч иргэдээ зүгээр л үл ойшоож  байгаагаас ялгаа алга.

Уг нь монголчууд бид халбага сэрээ, хутга, шанага, тоног төхөөрөмж машин механизмаа өөрсдөө аль эсвэл хамтрах хэлбэрээр Монгол Улсдаа үйлдвэрлэмээр байна. Ингэж байж бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бөхөлж чадна.