2014.08.29

Нийслэлийн цэвэр бохир усны байгууламжинд өргөтгөл хийнэ

Цэвэр бохир усны байгууламжийг өргөтгөх төслийг бэлэн болгожээ.  Уг төсөлд шаардлагатай төслийг Европын “Сэргээн босголт хөгжлийн банк”-аас урт хугацааны зээл хэлбэрээр авах юм.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногтоо 165-175 мянган метр куб ус хүлээн авах чадалтай. 1964 оноос ажиллаж эхэлсэн энэ байгууламжинд 2008 онд нэг удаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байжээ.  Японы засгийн газрын зээлээр 15 сая еврогийн өртөг бүхий есөн ширхэг хийцийн амыг сольж,  мөн тооны сараалжийг шинэчилсэн юм.

Харин энэ удаагийн өргөтгөлийн санхүүжилтийг зээл хэлбэрээр олгох мандатын санамж бичигт Улаанбаатар хотын Засаг дарга болон Европын “Сэргээн босголт хөгжлийн банк”-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар гарын үсэг зурлаа.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү