Улаанбаатар уран баримал-2014 наадмын шилдгийг өнөөдөр тодруулна
Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.
Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Уран баримал
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэж хүүрнэх. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна.
Анхан шатны шалгаруулалтад ирсэн 87 бүтээлээс шалгарсан 30 барималын шилдгийн шилдэг өнөөдөр тодрох юм. Иргэн та ч гэсэн саналаа нэмэрлээрэй гэж Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.