Зам талбайн элс, хайргыг нэмж бэлтгэнэ
Цас шүүрддэг, хусдаг бодис цацдаг камаз маркийн таван машин ашиглана.
2014.08.27

Зам талбайн элс, хайргыг нэмж бэлтгэнэ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 19-ний өдрийн“2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/512 дугаар захирамжийн дагуу Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссыг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын мэдээгээр нийслэлийн хэмжээнд зам талбайн 641,5 тн бодис, 140 тн давс, 337тн элс, дайрганы үлдэгдэлтэй байна.

Энэ өвөл 382 тн бодис, 845 тн элс, 363 тн хайрга нэмж бэлтгэхээр төлөвлөжээ.

Харин машин техник хувьд цас шүүрддэг, хусдаг бодис цацдаг камаз маркийн машин- 5 ширхэг, Бодис цацдаг төхөөрөмж суурилуулсан портер машин-6 ширхэг,Цас мөс хусах зориулалттай автргридер- 1 ширхэг, Бобкат 5ширхэг ковш-2 машиныг ажилд гаргахад бэлэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.