Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сарын хугацаанд ажиллахгүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2014.08.25

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сарын хугацаанд ажиллахгүй

Нийслэлчүүдийн уул зах цэгийг нэгээр нэмсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 25-ныг хүртэлх түр хугацаагаар хаахаар болжээ.

Учир нь цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт барилга угсралтын ажил хийж байгаа бөгөөд гаднах зогсоолын засварын дутуу ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг засвар хийх хугацаанд ногоон байгууламжийн зай талбайг ч мөн нэмэгдүүлэх аж.

Харин цэцэрлэгт хүрээлэн дэх чийрэгжүүлэлтийн талбай, 300 автомашины зогсоол, гурван км тойрог зам бүхий дугуйн болон гүйлтийн замын ажлыг ирэх есдүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн засвар, тохижилтын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 55 га талбайд хамгаалалтын хашаа, усалгааны систем хийж, 90 мянга гаруй мод сөөг тарьсан байна.

Ийнхүү их хотынхны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг        газруудын хамгийн том нь болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хаяагаа улам тэлж, илүү ая тухтай болох гэж байна.