Амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм.
2014.07.24

Улаанбаатар хотын гудамж талбайд 350 гаруй амралтын сандал байрлууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм.

Тодруулбал, Канад Улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулсан байна.

Эдгээр сандлыг үндэсний үйлдвэрлэгч “Badarch and Son” компани гүйцэтгэжээ.  

Түүнчлэн Монголын хог хаягдлыг боловсруулах холбоотой хамтран харанхуйд гэрэлтдэг сандлыг хаягдал шилээр үндэсний үйлдвэрлэгч “Экологи Кристал стоун” компани хийж Чингисийн талбай орчмоор 20 ширхэгийг байршуулжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.