2014.06.05
Гол усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас томоон гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас давсан учир гол улсын аюулаас сэрэмжлүүлж байна.
ОБЕГ-ын ОНХХ-ийн ахлаг мэргэжилтэн Б.Дуламсүрэн
Зуны улиралд бага насны хүүхэд, сургуулийн сурагчид аливаа осол, эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Тийм учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байх, хүүхдийг голын эрэг дагуу тоглохгүй байх. Ялангуяа тогтоол усанд тоглож байгаад осолдох тохиолдол элбэг байдаг гэдгийг анхааруулмаар байна. ОБЕГ-аас жил бүрийн зургаадугаар сарын 20-оос эхлүүлэн гол, мөрний дагуу завьт эргүүл, Цагдаагийн газартай хамтраад мотоцикольтой эргүүл зохион байгуулдаг. Энэ жил бороо ус элбэгтэй байгаа учраас тавдугаар сарын 29 –өөс эхлэн завьт эргүүлийг гаргаад байна.