Валютын ханшийн тогтворгүй байдал
2014.08.19

Монголбанк алдаатай бодлого явуулсан уу?

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод ард түмэнд долларын ханшийн өсөлт нэлээдгүй хүнд тусч байна.

Иргэдийн  хувьд долларын ханш өсөж 2000 мянган төгрөгт хүрвэл,   төрд хариуцлагыг  тооцох  асуудал гарч ирэх юм.  Одоогийн байдлаар хичээлийн шинэ жил эхлэх тун ойртож байгаа энэ үед долларын ханш хэрвээ 2000 мянган төгрөгт хүргэвэл дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж байгаа юм.

Долларын ханш юунаас болж өссөн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

Валютын ханшийн хомсдолд орж долларын ханшийн өсөлтийг барьж чадахгүй байна гэж ярьдаг. Тэгвэл бидэнд бэлэн нөөцөд таван тэрбум  доллар байсан шүү дээ. 3,1 тэрбум доллар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэлд нөөцөд байсан.

1,5 тэрбум  долларыг гаднаас, дээр нь Япон улсаас 600 сая доллар  авсан. Нийлээд таван тэрбум доллар болж байгаа юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний талтай тэнцэх хэмжээний мөнгө байхад яагаад алдав.

Мөнгөний болон ханшийн бодлого алдлаа. Үүнээс үүдээд үйлдвэрлэлийн бодлого алдагдсан. Монгол орон ядаж “хадаасаа хийчихье”  гэсэн бодлого алдагдлаа гэж тэрээр  үзэж байгаа юм.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?