2014.08.13

Гадны хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн тогтвортой байдал чухал

Гадаад валютын ханш өсч байгаа нь бизнесийнхэнд хүндхэн тусч байна.

Уг нь манай улс хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж бусад шаардлагатай хуулиудаа шинэчилсэн ч гэлээ цаашид энэ тухай хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх үндэс суурь болно гэж эдийн засагчдын зүгээс үзэж байна. Өнөөдрийн байдлаар гадаад валютын тэр дундаа Америк долларын ханш өссөөр байна.

Энэ нь инфляцид сөргөөр нөлөөлж хоёр оронтой тоон хол даваад байгаа юм. Харин улсын хэмжээнд инфляци 14,9 байгаа бол Улаанбаатар хотод 15,4 хувьтай байгаа юм байна.

Түүнчлэн төсвийн алдагдал нэмэгдсэн нь нүүрсний үнийн уналт болоод гадаад хөрөнгө  оруулалт буурсантай шууд холбон тайлбарлаж байгаа юм.

Гэхдээ  төсвийн алдагдлын хэмжээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрээгүй гэж үндэсний статистикийн хорооноос тайлбарлалаа. ҮСХ-ны МЭЗМГ-ын эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал төсвийн алдагдлын хэмжээ 160,9 тэрбум төгрөгний алдагдалтай гарсан  байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15,3 тэрбум төгрөг буюу 0,41 хувиар нэмэгдсэн байгаа гэлээ.

Олон улсын зах зээлд Монголын бизнесүүд, засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаж олох зайлшгүй шаардлагатай. Итгэлийг бид яаж олон вэ гэхээр хамгийн түрүүнд өөрт байгаа ашигтай боломжийг түншүүддээ танилцуулах  ёстой. Монгол банк өөрсдөө танилцуулах юм бол илүү эерэг ойлгоно гэж үзэж байна гэж Монголын бизнесийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?