Н.Алгаа гуайн амар амьдрал
Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Ач охинтойгоо
2014.06.30

Н.Алгаа гуайн амар амьдрал

Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа гуайнд биднийг ороход мань эр дөрөөн настай ач охинтойгоо хөзөр тоглож суув.

Ач охин нь Тулгын Гэрэл. “Өвөөг дөрөв хожчихлоо” хэмээн баясангуутаа охин хожигдсон хүнийг “Ажлаа хий" хэмээн томорч байна. Гэрийн эзэгтэй Тунгаа эгч “Манай энэ хэлэмгий доломгой” гэнэ. Н.Алгаа гуайнх хоёр хүүтэй, ач хүү нартай. Эрчүүд олонхи гэр бүл учраас ач охин “жанжин”.

Гэхдээ л эзэгтэй “Удам залгамжлах том ачдаа хайртай”гэдгээ хэлэхээ мартсангүй.

Зарим хүн Н.Алгаагийн эхнэр юм уу гээд “цочихоор” нь би “Тийм байна аа. Алгаа миний төрсөн нөхөр” гэдэг юм хэмээн эзэгтэй наргиа болгож билээ. Тунгаа эгч гал тогоондоо гарын хоолоо хийж байна. Гэрийн эзний “ангийн олз” загас шарж өгөв. Н.Алгаа гуай зун намартаа загасанд явдаг гэнэ. “Таньдаг хүмүүс загасанд явахад дагаад явдаг юм. Хоёр, гурав хоног голын эргээр явна, амарна, ганц нэг юм дэгээдчихнэ, гогдчихно.

Миний насны хүнд гимнастик болдогюм.Түүнээсбиш муцдаг загасчин биш’ гэж гэрийн эзэн тайлбарлав. Тэрбээр бөхөөс бусад оролдоогүй спорт гэж үгүй гэнэ. Гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөг, хокей хүртэл тоглож явсан. Ямар ч спортод эвсэлтэй ч онцгой амжилт гаргаагүй. Харин өөрчлөгдөөгүй ганц хобби нь ном унших аж. Хоёрдугаар ангидаа “Нууцат арал” ном уншсанаасаа хойш номын хорхойтон болсон. Сүүлийн үед түүхийн номнуудыг уншиж байгаа аж. Үүнийгээ тэрбээр социализмын үөд МАХН, коммунизмын түүхээс бусдаар ‘цангаж’ явсан гэдгээр тайлбарлав.

 

Н.Алгаа гуайд “гавьяа шагнал” хэмээх анкетийн асуулт тавьж орхилоо. “Тэргүүний уурхайчин” тэмдэгтэй гэнэ. “Одон тэмдгэнд дургүй ч гэх юм уу даа. Социализмын үед бол бүх юм төрийн өмч байх үед төрийн шагнал олгодог байж. Одоо бол өөрийнхөө төлөө ажиллачихаад төрийн шагнал авах ч хаашаа юм.

Харин өөрчлөгдөөгүй ганц хобби нь ном унших аж. Хоёрдугаар ангидаа “Нууцат арал” ном уншсанаасаа хойш номын хорхойтон болсон.

Төрийн дээд шагналаар нийтийн сайн сайханд ашиг тустай ажил хийсэн, хүний амь аварсан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж баймаар санагддаг” гэж тэр тайлбарлав.

Айл бүр тухайн жилд хийсэн бүтээснээ дурдаж, хэвлүүлсэн ном товхимлоо бие биедээ дурсгаж, онигооны тэмцээн зохиож, дуулж бүжиглэдэг. Ш.Цэвэлмаа онигооны мастер гэнэ. С.Тунгаа бас мундаг онигоочин агаад Ш.Цэвэлмаа гуайтай үзүүр, түрүү “булаацалддаг” аж.

Айл бүр тухайн жилд хийсэн бүтээснээ жилп хийсэн бүтээснээ дурдаж, хэвлүүлсэн ном товимлоо бие биедээ дурсгаж, онигооны мастер гэнэ. С.Тунгаа бас мундаг онигоочин агаад Ш.Алгаа гуайтай үзүүр түрүү "булаацалддаг" аж.

Н.Алгаа гуайд “гавьяа шагнал” хэмээх анкетийн асуулт тавьж орхилоо. “Тэргүүний уурхайчин” тэмдэгтэй гэнэ. “Одон тэмдгэнд дургүй ч гэх юм уу даа. Социализмын үед бол бүх юм төрийн өмч байх үед төрийн шагнал олгодог байж. Одоо бол өөрийнхөө төлөө ажиллачихаад төрийн шагнал авах ч хаашаа юм.

Төрийн дээд шагналаар нийтийн сайн сайханд ашиг тустай ажил хийсэн, хүний амь аварсан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж баймаар санагддаг” гэж тэр тайлбарлав. Гэргий нь харин “Алтангадас” одонтой, Хөдөлмөрийн хүндэт медальтай аж. Социализмын үед бурхангүйн үзлээр хүмүүжсэн учраас эднийд бурхан тахил гэхээр юм байдаггүй аж. Алгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат. Бөхмөрөн шумуулаараа алдартай.

Найм, есдүгээр анги хүртлээ хөдөө мал дээр байжээ. Түргэний сүрлэг уулсын орой гэрийн тооноор харагддаг газар байсан гэлээ.

Найм, есдүгээр анги хүртлээ хөдөө мал дээр байжээ. Түргэний сүрлэг уулсын орой гэрийн тооноор харагддаг газар байсан гэлээ. Түргэний голын баруун талд Төгсбуянтын хүрээ байжээ. Эсэргүүний гэх хэргийн дараа хүрээний бурхан тахил, ном судрыг ачаад эрэг рүү асгаж шатаагаад булсан хэмээн нутгийнхан яридаг байж Хүү хонь хариулангаа тэр хавиар “эрдэнэсийн эрэлд” гарч, олон шармал бурхан, үнэ цэнэтэй байж мэдэхээр зүйлс олсон ч тухайн үед хүмүүс энэ мэтийг нэг их сонирхдоггүй байж.

Зургаа, долоон шармал бурхнаа багшдаа аваачиж өгөхөд “Орон нутгийн музейд өгнө” хэмээн авсан аж. Багш гэснээс анх тэрбээр Александр нэртэй байж. Орос нэр моодонд орж байсан үе. Харин тавдугаар ангидаа дотуур байранд ороход нь ангийн багш нь “Миний хүү, орос нэртэй байж болохгүй” гээд журнал дээр шууд Алгаа гээд биччихсэн гэнэ.

“Хүний эрхэнд муухай халдаж байж шүү" гээд Н.Алгаа гуай инээж байна.

“Ээжид тод монголоор бичсэн Алтангэрэл судар байсан. Жилд нэг удаа лам залж, уг судрыг уншуулдаг байсан” хэмээн дурсав. Хорол гэж зандан модоор хийсэн тоглоом, их л хөгжим байж. Залуу байхдаа иймэрхүү юм тоодоггүй байж.

Хожим ээжийнхээ дурсгалт зүйлсийг эрж хайсан шалтгаалж, бүгдийг баримтжуулж явдаг зуршилтай байж. “Аав нэг зургийн аппараттай. Биднийг төрсөн цагаас-авахуулаад зураг дарна. Нэгдүгээр ангид ороход анхны дэвтрийг хадгалдаг. Сурлагын хүснэгт, сайшаалын үнэмлэх бүгдийг хадгалаад тусдаа гарахад нь хүлээлгэж өгдөг сөн” хэмээн Тунгаа дурсав. Анхны хичээлийн дэвтэр, сурлагын дэвтрээ тэр гаргаж үзүүлсэн. Энэхүү заншлыг Тунгаа уламжлан авч хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь багынх нь дэвтэр, анх мэндлэхэд нь төрөх газраас бугуйд нь зүүсэн таних тэмдэг зэргийг хөвгүүддээ хүлээлгэж өгчээ. С.Тунгаа аавынхаа номыг бэлэглэсэн.

Н.Алгаа найзуудтайгаа зугаалгаар явахдаа “Жимс түүж өгнө” гэж ирээдүйн гэргийнхээ хоёрын бидоныг гуйж авсан гэнэ.

Номын эхний хуудсан дээр “Магсаржавын Санждорж” хэмээн аавынхаа нэрийн тэмдгийг даржээ.

Нэрийн тэмдгийн дундах Т үсэг их учиртай. М.Санждорж Туяа, Туул, Төгс, Тунгаа, Тогос хэмээх таван охинтой хүн. Бага охин Тогосыг мэндлэхэд аав нь “Би гэдэг хүн ингээд тарган шар авгайтай, таван шар охинтой, таван тохой нуруутай нэгэн болов” хэмээн өөрийгөө тодорхойлсон удаатай. “Том эгч Туяа маань аавын мэргэжлийгөвлөж, түүхч болсон. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс тэтгэвэрт гарсан боловч зогсоо чөлөөгүй бүтээл туурвина. Одоо ЗавХан аймгийн Сантмаргац сумын түүхийг бичиж байгаа. Туул эгч холбооны инженер мэргэжилтэй ч бие дааж англи хэл сураад, НҮБ-д орчуулагч хийж байсан.

Хувийн орчуулгын товчоо ажиллуулдаг. Төгс эгч ШУТИС-д профессор, би Ашигт малтмалын газарт ажиллаж байна. Отгон дүү Тогос маань АНУ-д ажиллаж амьдардаг” гэж Тунгаа хуучилсан. Аавын охид сайн яваа.

-Аав маань 2000 онд инфарктаар нас барсан. 2001 онд Засгийн газрын тогтоолоор төрсөн нутаг Сантмаргац сумын дунд сургуулийг аавын нэрэмжит болгосон юм. Одоо үр хүүхдүүд, ач зээ нар бүгд л энэ сургуультай хүйн холбоотой болсон доо. Энэ жил Сантмаргац сумын 90 жилийн ой болж байгаа.

Сумын ойд зориулж эгч дүү бид хэд бөх барилдуулах, морь уралдуулах бай шагналд хандив өгөх бус харин бодит үр дүн үзүүлэх ажил хийе гэж ярилцсан. Завханы шилмэл хонины ноос боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг Төгс эгч маань санаачлан хэрэгжүүлж эхлээд байна гэж Тунгаа ярилаа.

-Ээж аядуу хүлээцтэй, аав бол их шартай хүн. Худлаа ярих юм бол аав хатуу арга хэмжээ авдаг. Миний хүүхдүүд онц дүн авах хэрэгтэй. Сайн дүн авбал муу сурсантай адил гэдэг сэн. Надаас бусад нь шалгалт егөөд орж ирэхдээ “Амжилттай” гэдэг байсан. Би л заримдаа “Амжилтгүй" гэнэ. Би л ганцаараа шалгалтанд бэлтгэхгүй.

Н.Алгаа гуайнх хоёр хүүтэй, ач хүү нартай. Эрчүүд олонхи гэр бүл учраас ач охин “жанжин”

Гэр дотор ганц эсэргүүцэгч, эрх чөлөө ярьдаг нь ч юу шалих вэ. Аав хүн бүр бие дааж амьдрахыг сургадаг байсан. Би том телевизор авч чадахгүй бол жижиг зурагт авахад л болно хэмээн Тунгаа тайлбарлав. Тунгаа их сургуульд сурч байхдаа эгчийгээ өөрийнхөө орлон тоглогч болгосон удаатай. “Орос хэлний хичээлд тааруу байсан. Материализмын түүх хичээл дээр орос багш ордог.

Яг “унах” болсон. Дээд талын эгч Төгс орос хэлэндээ сайн. Ангийнхандаа сайн захиад, эгчдээ сурлагын дэвтрээ бариулаадоруулчихлаа. Ганц жилийн зайтай төрсөн эгч, дүүг орос багш ялгахгүй. Төгс айж салгалаад арай хийж, дөрөв аваал гарч иож билээ.Яахаараа сайн авдаг юм гээд эгчийгээ загнаад байгаа юм аа бас. Төгс эгч тэгсэн чинь ”Чамайг аавд хэлнэ дээ” гэсэн.

Аав яг тэр үед нь мэдсэн бол боож үхэх шахна. Их сургууль төгссөн хойноо аавдаа ярьсан чинь“Холиодог хүүхдүүд юм аа” гээд зөндөө инээж билээ гэнэ. Цайны цаг нь дуусахад гэрийн эзэн ажил руугаа буцлаа. Ажлын газар ойролцоо учраас түүнтэй зам нийлэв. Зам зуур ажил төрлийн яриа хөөрөө өрнүүлэв.

Ашигт малтмалын хуульд оруулах гээд байгаа өөрчлөлт хуулийг сайжруулах уу, муутгах гээд байна уу гэхэд Н.Алгаа “Орох өөрчлөлтөөсөө илүү нэмэлтээ түргэн хийгээд, тусгай зөвшөөрлөө олгож эхлэхийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хүлээж байна даа”тэв. “Аль нэг орныг дуурайх шаардлага байхгүй юм байна. Сургамжаасаа мэдлэг хуримтлуулаад, цаашид хөгжих хэрэгтэй.

Ардчилал хэтэрвэл анархи тал руугаа явж, хий хоосон хардлага газар авдаг. Нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Гурван том ашиг сонирхол яваа нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн ашиг  сонирхол  гэж байна. Бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол гэж байна.

Иргэний нийгмийн буюу орон нутгийн иргэдийн ашиг сонирхол гэж бий. Зөвшилцөөд гарсан шийдвэрээ хүндэтгээд явах хэрэгтэй гэнэ. “Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй хүмүүс ихэссэн” гэсэн нь содон сонсогдлоо. Домгийн шинжтэй гэдгээ тайлбарлахдаа “Чингэс хааны хажууд сууж байгаад сургаалыг нь бичиж авсан хүмүүс олон байна” хэмээн ёжлов.

Сургын мэдлэгтэй гэдэгтээ сонин хэвлэл, интернэтээс авсан мэдээллээ мэдлэг гээд бодчихсон хүмүүсийг хамруулав. Ашигт малтмалын гурван хууль гарлаа. Аль алиных нь сайн, муу талыг судалж байж, энэ заалт буруу байна гэхээс биш өөрчлөхийн тулд өөрчлөх гээд байж болохгүй хэмээн ярьж явлаа. Эхнэр, нөхөр хоёр характер өөртэй ч ертөнцийг үзэх үзэл нэгтэй амар амьдардаг хүмүүс юм билээ.

Түүний хадам аав нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Магсаржавын Санждорж байлаа. Хүргэн 'хүү, хадам аав хоёрын хамтарсан нэг амжилттай ажил бий. Монгол Улс зах зээлд орсны дараа Дэлхийн банкнаас стратегийн ач холбогдолтой салбарын талаар судалж, Ашигт малтмалын хууль боловсруулах ажил өрнөж байжээ. Тухайн үед Уул уурхайн хууль нэртэй байсан уг хуулийн ажлын хэсэгт И.Алгаа багтсан юм.

Эхнэр, нөхөр хоёр характер өөртэй ч ертөнцийг үзэх үзэл нэгтэй амар амьдардаг хүмүүс юм билээ.

“Дэлхийн банкны хуулийн мэргэжилтнүүд хуулийн төсөл бичээд өгчихсөн" юм байх. Хадам аавдаа ажил төрлийнхөө тухай хуучлахад “Хүү минь манайх ч бас ийм дүрэм журамтай байсан” хэмээн түүх сөхжээ. 1913 онд Богд хаант Монгол Улсын Уурхайн дүрэм гэж бамж. Богдын зарлигаар батлагдсан уурхайн дүрмийг өвгөн архиваас авч, крилл үсгээр буулгаж өгчээ.

38 зүйлтэй, одоогийнхоор хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийх талаар ч зохицуулсан байжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь л гэхэд “Уурхайг тэмтэрч үзэх тэмдэгт бичиг” хэмээх нэртэй. Тухайн үед ганцхан татвар авдаг. Олборлосон ашигт малтмалын тодорхой хувийг нь улс авдаг гэрээтэй. М.Санждорж түүхчийн крилл дээр буулгаж өгсөн уг хуулийг хожим ассоциацийнхан ном болгон хэвлэжээ. Тухайн үед алт ухаж, ашиглаж байсан “Монголоор” хэмээх нийгэмлэгт Орос, Бельги, Франц хөрөнгө оруулсан.

Төв нь Петроградад байрладаг. Зарим нэг тоног төхөөрөмжөө Америкаас авчруулж байжээ. М.Санждорж эрдэмтнийхтэй олон жил хөрш явсан Г.Цэвээн доктор өвгөнийг шатар тоглохдоо сайн байсныг дурдаад “Хүргэдтэйгээ шатар тоглож шалгалт маягийн юм авдаг хэмээн тоглоом шоглоом болгон ярьж суудагсан” хэмээн дурссан бий. Н.Алгаа гуайгуг шалгалтаар хэр амжилттай орсныг лавлахад “Хол байсан болохоор шалгалтаар ороогүй. Гэхдээ багадаа хүн харж зогсч байгаад шатар тоглож сурсан. Бүх хүргэн шатар тоглодог.

Өвөө (хадам аавыгаа хэлж байна сурав) цагаан сар, шинэ жилээр шатрын тэмцээн хийдэг. Том хүргэн, дараагийн хүргэн хоёр шатар сайн тоглодог. Бид хоёр Эрдэнэтээс зочин хугацаа ч сонирхолтой. Танилцаад долоо хоноод гэр бүл болсон гэнэ шүү. Н.Алгаа гуай энэ тухайгаа “Заяаны хань зам дээр хоёрын бид онтой зогсч байдаг" хэмээн хошигнох дуртай. Н.Алгаа гуай ЗөвлөлтөД, С.Тунгаа Монголдоо их сургуулиа төгсөөд, Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирсэн байж.

Н.Алгаа найзуудтайгаа зугаалгаар явахдаа “Жимс түүж өгнө” гэж ирээдүйн гэргийнхээ хоёрын бид оныг гуйж авсан гэнэ. Аяллаас буцахдаа дотор муу байсан ч аньс түүхээр мөлхжээ. “Хоёр литр аньсаар асуудлыг шийдэж байлаа шүү дээ” гэж гэрийн эзэн хөхөрч байна лээ. Найзынхаа төрсөн өдөр дээр анх “тормолзсон алаг нүдтэй” бүсгүйг олж харжээ.

“Ертөнцийг үзэх үзэл, яриа хөөрөө, гэр бүлийн амьдралын тухай санаа нийлсэн” учраас Н.Алгаа гэрлэх санал тавьсан гэнэ. “Зөв шийдэл болсон. Би азтай хүн гэж боддог. Хүн таньдаггүй юм шиг мөртлөө Тунгааг зөнгөөрөө мэдрээд суусан. Би намдуухан дуугүй, Тунгаа хэл яриа хурдтай.

“Гэр бүлийн татвар” гэж Тунгаа түүнийг нь тодорхойлов. “Алт мөнгө зүүдэггүй, харшилтай. Энэ жил харин яасан юм, өөрчлөлт гарах шинжтэй” хэмээн нөхөр нь гэргийнхээ тухай ярив.

Хоёулаа хурдан түргэн байсан бол гал гарах ч байсан юм билүү гэж нөхөр нь дүгнэлээ. Ойр зуурын юман дээр тар тур хийж байснаас биш мөнгө төгрөгөөс болж муудалцсан удаагүй гэнэ. Гэргий нь бас “Нөгөө айхавтар асуудлаас болж муудалцаж байгаагүй” хэмээн нэмлээ. Нөхөр нь цалингаа аваад, халаасны мөнгө үлдээгээд эхнэртээ тушаана.

“Гэр бүлийн татвар” гэж Тунгаа түүнийг нь тодорхойлов. “Алт мөнгө зүүдэггүй, харшилтай. Энэ жил харин яасан юм, өөрчлөлт гарах шинжтэй” хэмээн нөхөр нь гэргийнхээ тухай ярив. Харшилтай гэхээр нь хашилтанд хүлээж авсан чинь шууд утгаараа юм байна. Тунгаа ховорхон тохиолд до галтны харшилтай хүн аж. Харин саяхнаас жижиг ээмэг зүүж эхэлжээ.

“Гоёл чимэг хэрэглэхгүй, булга нөмрөхгүй, гоо сайхны бараа ч хэрэглэдэггүй зардал багатай эхнэр шүү гэж нөхөр нь инээж байна. Гэргий нь “Тослог арьстай болохоор будаг хэрэглэдэггүй юм” хэмээн тайлбарлав. “Булган дээлэнд дургүй" гэж хэлэх хэрэггүй, хүмүүс юу гэж бодох юм хэмээн нөхөртөө сануулж байна.

Алтны үйлдвэрийн  захирлаар ажиллаж байсан нөхөр нь гэргийдээ хэд хэдэн удаа алтан ээмэг бэлэглэсэн. “Алийг нь ч зүүгээгүй” гэлээ. Гэргий нь харин ач охиндоо нэг насных нь төрсөн өдрөөр мөнөөх гоёлуудаа бэлэглэсэн аж.

-Хувцас цэвэрхэн, таарсан байх хэрэгтэй гэсэн гэрийн хүмүүжилтэй гэж Тунгаа эгч тайлбарлав. Тэгвэл өөр ямар нэг шунадаг юм байдаг уу гэж хэрэгт дурлахад маань эзэгтэй “Хүн юм чинь шунал байж л таарна” гээд хэсэг бодов. “Шунадаг юм алга аа” гэж нөхөр нь өмнөөс нь хариуллаа. Эднийх нүдэнд дулаахан сайхан айл юм.

Мөн аавынхаа хэрэглэж байсан чийдэн, ээжийнхээ хэрэглэж байсан жижигхэн хөөрхөн хөнгөн цагаан савыг нандигнаж явдаг аж.

Нөхөр нь гэрийн ажил нэг их хийдэггүй ч хөдөлмөр хөнгөвчлөх зүйлсэд маш их ач холбогдол өгдөг гэнэ. Угаалгын машин авах хэрэгтэй гэж нөхөр нь эхнэрээ ятгаж байсан гэнэ. Тунгаа эгч санхүү барьдагболохоор түүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй байж л дээ. Монголд анх удаа пейж орж ирэхэд нөхөр нь гүйж яваад л авч өгч байж. Анх айл гэр болохдоо авч байсан кресл хэмээн гэргий нь үнэт зүйлээ танилцуулав.

Мөн аавынхаа хэрэглэж байсан чийдэн, ээжийнхээ хэрэглэж байсан жижигхэн хөөрхөн хөнгөн цагаан савыг нандигнаж явдаг аж. Манай зурагчин мөнөөх кресл дээр гэрийн эздийг сууж байгаад зургаа татуулахыг хүсэв. Тунгаа эгч “Алгаа царай муутай мөртлөө сүүлийн үед зурган дээр гоё гардаг болоод байгаа” хэмээн атаархлаа.

Гэрийн эзэн “Эр хүн нэг их царайлаг байх шаардлагагүй” гэж хариу барив. Оросууд эр хүн мөнгөтэй, ухаантай, үнэртэй, үстэй, тэгээд сармагчнаас арай царайлаг байхад болно гэдэг хэмээн нэмж хачирлав. Үнэртэй гэдгийгээ оросууд учраас хулмасыг хэлсэн болов уу хэмээн тайлбарласан.

Тухайн үедээ Н.Алгаа 1200 төгрөгийн цалинтай. Орлогч сайдын цалинтай явж. Мөнгөө хуримтуулж байгаад гэргийтэйгээ хамт 1989 онд Зүүн Германд очиж үзжээ. “Гурав дөрвөн жил мөнгөө хуримтлуулж байгаад хоёулхнаа жуулчлах дуртай” гэж гэргий нь тайлбарласан.

Сүүлийн хэдэн жил наадмаар майхантай аялал хийдэг болжээ.Гэрийн эзэн морь, бөхийн хоббигүй. Өнөөг хүртэл нэг л удаа Төв цэнгэлдэхэд болон морь барианы газар очиж үзсэн гэнэ. Энэ жилийн наадмаар мөн л машинтай, майхантай аялалдаа гарах аж.

Цагаан сарыг ч нэг их хөлтэй тэмдэглэдэггүй гэлээ. Учир нь гэрийн эзэд аль алин нь айлын дөрөв дэх хүүхэд. Тиймээс цагаас сараар настанууд, ах эгч нартаа золгодог байж.

Тунгаа эгчийн ээж нь түрүү жил эднийд өвөлжсөн учраас цагаан сараа гэртээ тэмдэглэжээ. Гэр бүлийн онцгойлон тэмдэглэдэг баярын өдөр байдаггүй. Харин хөвгүүдийнхээ төрсөн өдрөөр гэр бүлээрээ зоогийн газар ордог гэсэн.

С.Давааням хэмээх багын найзаа нөхөр нь онцлов. Багын найзтайгаа Эрдэнэтэд хамт ажиллаж, гэр бүлийн найзууд болжээ. Хөвгүүд нь нас ойролцоо учраас найзууд болсон, ач нар нь ч найзууд болж магадгүй байгаа гэнэ.

“Бидний найз нөхөд Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний ажил үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Тунгаа бахархлаа. Н.Алгаагийн гэр бүл “Шувууныхан" группт багтдаг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн нарын гэр бүлийнхэн энэ “фракцид” багтдаг юм. “Шувууныхан” жил бүр наадмаар анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн төрсөн бууцанд очиж, хоёр хонодог уламжлалтай.