Д.Ганхуяг: 30 гаруй тонн алт олборлож валютын нөөцийг нэмэгдүүлнэ
Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2014.06.26

Д.Ганхуяг: 30 гаруй тонн алт олборлож валютын нөөцийг нэмэгдүүлнэ

Уул уурхайн яамнаас өчигдөрИл тод уул уурхайхэвлэлийн хурал зохион байгуулсан.

Хурлаар энэ сард геалоги, уул уурхай, газрын тосны салбарт хийсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэв. Үүний дараа тус яамны сайд Д.Ганхуягаас тодруулга авлаа.

-Эдийн засгийг эрчимжүүлэж 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд ямар ажлыг голчлон анхаарав?

-БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран нүүрс хэрэгжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгжийг яамны дэргэд байгууллаа. Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Газрын тосны газар болон ОХУ-ын Газрын тосны "Тоснефть” ХК-ийн хооронд ”Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурсан.

Ингэснээр 13 компанид банкуудаар дамжуулан 3,8 хувийн хүүтэй, гурав хүртэл жилийн хугацаатай 222,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож газрын тосны бүтээгдэхүүний өртгийг литр тутамд 27 төгрөгөөр бууруулсан.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл маргаантай байгаа. Энэ талаар тодруулаач?

-Төрөөс тогтоосон газар, нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журмын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажил хангагдсан. Мэдээж төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болох ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оноос эхлэн мөрдөгдөж ирсэн хуулийн үндсэн зарчмыг хөндөөгүй.

-Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар гарах үр дүн нь юу вэ?

-Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Энэ төсөл батлагдсанаар газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод болж бусад хуультай уялдаж зөрчлүүд арилж эрх зүйн орчин бүрдэнэ.

Мөн газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

-Алтны олборлолтыг дэмжих талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Энэ онд 30 гаруй тонн алт олборлох зорилго тавьсан. Ингэснээр Монгол банкны гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.