Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2014.06.20
Тэргүүлэгчдийн хурал ирэх сард болно
Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын 7 хуралдааныг ирэх сарын 7-нд хийхээр
тогтлоо. Энэхүү хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон энэ оны төсвийн тодотгосон төлөвлөгөөг хэлэлцэхээр болов.
Мөн дүүрэгт 2013 оныд нийслэл, дүүргийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тайлан, 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг хэлэлцэх юм.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлтийн явцыг хэлэлцэн дүгнэхээр боллоо.