Шадар сайд тойрогтоо ажиллаж байна
Нам харгалзахгүйгээр УИХ-ын гишүүд тойрогтоо хамтран ажиллаж байна.
Хүн амын тоо шилжин суурьшигчид ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэд өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаас гадна улс орны нийгэм эдийн засгийн байдал, мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл, иргэдээ ажлын байраар хангах үйлдвэрийг дүүрэгтээ бүтээн байгуулах хэрэгтэйг гишүүдэд тайлбарлалаа.
Иргэдийн зүгээс захын хорооллуудад сургууль, цэцэрлэг дутагдаж байгаа асуудлыг шийдэж өгөхийг хүсч байлаа. Мөн намууд талцахгүй, эвсэж ажиллах хэрэгтэйг сануулж байсан юм.
Шадар сайд Д.Тэрбишдагва "Захын хорооллуудад сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ маш их байна. Ер нь бол асуудал их байна. Аль болохоор гурван гишүүд асуудлыг шийдэхийн тулд төрийн бодлогын хэмжээнд хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ярилцаж уулзалтын дараагаар их хурлын гишүүд юу хийх ёстой, засгийн газар, яам тамгын газар юу хийх ёстой тэр үүрэг даалгаврыг деталчилж өгөх болно. Иргэд тулгамдаж байгаа асуудал бүрээ хэлж байна үүнийг шийдвэрлэж өгөхийн тулд ажиллана" хэмээн хэллээ.
Ийнхүү гишүүд нам харгалзахгүйгээр иргэдтэйгээ хэсэгчлэн дүүргээ тойрон уулзалт зохион байгуулж, тэдний саналыг төрийн бодлогод тусгахаар ажиллаж байна.