2014.06.04
Хоёр цагийн дотор сүрьеэг оношилно
Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг орон нутагт оношлох боломжтой боллоо. Дархан-Уул аймаг сүрьеэ өвчнийг хоёр цагийн дотор оношлох боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Тус төхөөрөмжийг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр авчээ. Ингэснээр заавал Улаанбаатар хотыг зорьж оношлуулах хэрэггүй болж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
"Өмнө нь сүрьеэ өвчинг эмчлэхийн тулд эм уугаад эдгэдэггүй, хүндрэлтэй байсан. 2006 оноос хойш Глобаль сангийн төслийн дэмжлэгтэйгээр сүрьеэ өвчинг эрт илрүүлж, халдварыг тархаахгүй байх боломж бүрдсэн" гэв.