Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.10

Хүн болгон өөрийнхөө даралтыг мэдэж гэртээ цус харвадаггүй улс болох хөдөлгөөн өрнүүлж байна

2014 онд бүх нийтэд цусны даралтын мэдлэг олгохоор эрүүл мэндийн яамнаас тодорхой асуудлуудыг төлөвлөсөн байна.

Төлөвлөсөн ажлын хүрээнд цусны даралт гэж юу болох, ямар шалтгааны улмаас ихсэж багасдаг, яагаад мэдэх шаардлагатай тухайд цогц мэдээллийг иргэдэд өгч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа цусны даралт ихсэх өвчнийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Даралт ихсэх багасах өвчний талаар хүмүүс ихэнхдээ нас өндөр болсон хойноо мэдэж авдаг. Цусны даралт ихсэж, багасах нь бөөр зүрхний гээд тухай хүний архаг өвчнөөс шалтгаалахаас гадна ядрах, таргалах, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх зэрэг олон зүйлтэй холбоотой байдаг гэдгийг эмч нар хэлж байна. Сүүлийн жилүүдэд залуужиж харвах тохиолдол их болсныг хэлж байна. Гэтэл залуучууд энэ тухай тийм ч анхааралтай ханддаггүй байна.

Насанд хүрсэн хүний даралт хэвийн үедээ 120/80-тай байдаг.

Даралтын тухай мэдлэгийг бүх нийтэд олгох нь эх нярайн эндэгдлийг бууруулах, хорт хавдрыг эрт үед нь оношилж илрүүлэх зэрэг бусад хүнд өвчнөөс сэргийлж тэмцэх ажилтай харьцуулахад далайц багатай ч арга хэмжээ авах зайлшгүй цаг үе ирснийг салбарынхан хэлж байна. Тиймээс энэ онд эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангахаас гадна иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн боловсрол олгоно хэмээн салбарын сайд нь онцолж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Хүн болгон өөрийнхөө даралтыг мэдэж гэртээ цус харвадаггүй улс болох хөдөлгөөн, арга хэмжээг явуулах гэж байна. Үүний тулд бүх өрх, сумын эмнэлгүүдээ суурин цусны даралтын аппаратаар хангах, томоохон аж ахуй нэгж олон хүн ажилладаг байгууллагууд , үйлчилгээний газруудыг суурин аппаратаар хангах ажлыг хийх гэж байна.

Насанд хүрсэн хүний даралт хэвийн үедээ 120/80-тай байдаг. Харин 140-өөс дээш байвал их даралт гэж нэрлэдэг.