Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.03.30

Хүүхдийн шүдний кабенитыг байгуулж ажиллуулна

Хүүхдийн шүдний дагнасан эмнэлэг байгуулах зайлшгүй шаардлагатай гэж иргэд үзэж байна.

Бага насны хүүхдийн шүдний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдлаас аваад үзэхэд 60 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй байсан талаар эмч нар хэлсэн.

Гэтэл шүдний өвчнөөс улбаалан бөөр болон бусад эрхтэн хожим нь өвчилдөг байна. Харин хүүхдийн шүд өвдөхөд үзүүлээд эмчлүүлэх газар хомс. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд зардал их гардаг учраас энэ чиглэлээр дагнасан хүүхдийн эмнэлэг байгуулж ажиллах боломж бий эсэхийг асуусан юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Хүүхдийн шүдний  нэг төв Улаанбаатар хотод байгаа. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Ихэнх шүдний эмнэлэг хувьчлагдсан. Тиймээс цаашид дүүргүүдийн эмнэлэг дээр шүдний кабенит ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. шүдний кабенитыг урьдын адил дүүргийн эмнэлэг болгонд хүүхдийн шүдний кабенитыг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн.”

Хүүхдийн шүдний өвчлөл их байгаа нь энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа ганц эмнэлэгтэй байгаатай холбоотой. Хүүхдийн шүд өвчилсөн хойно арга хэмжээ авах бус өмнө нь урьдчилан сэргийлэх арга бий. Гэхдээ эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн шүдийг сайн угааж эрсдлээс сэргийлнэ гэсэн үндсэн мэдлэгтэйгээс өөр мэдээлэл байхгүй. Цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлага бий гэдгийг эцэг, эхчүүд хэлж байлаа.