Хөвсгөл аймагт шийвэрлэх олон асуудал байгаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.02.26

Хөвсгөл аймагт шийвэрлэх олон асуудал байгаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөвсгөл аймагт ажиллаж байгаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Эрдэнбаатар салбарын сайддаа шийвэрлэх олон асуудал байгааг уламжилжээ.

Тус аймгийн Түнэл сумын хүн эмнэлгийн барилгыг шинэчлэн барихад санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа гэнэ.

Мөн өрхийн ЭМТ-үүдийн санхүүгийн асуудлыг төсвийн шинэ хууль балагдсантай холбогдуулан төсвийн тодотголоор хэлэлцүүлэх, өрхийн эмнэлэгт өдрийн эмчилгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах шаардлага байсаар байгаа юм.

Гэхдээ тэдэнд хийж бүтээсэн ажлууд ч бас бий гэнэ. Жишээ нь Хөвсгөлчүүд Эх хүүхдийн эрсдлийн сан, хөгжлийн мэдээлэл стратегийг бий болгосон нь бусад аймгуудаас дэвшилттэй, шинэлэг ажил болжээ. Тус аймгийн мэс заслын тасагт саяхан хүүхдийн мэс заслын иж бүрдэл, төрөх тасагт орчин үеийн цэвэрлэгэээний хэрэгслийг шинээр хангасан байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэх иргэд тодорхой хугацаагаар хүлээдэг байсныг зогсоох зорилгоор Эрүүл мэндийн сайд 76 орыг нэмэлтээр баталжээ. Мөн тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 21 эмч, мэргэжилтэнд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны жуух бичиг, шагналыг гардуулан өгчээ.