Л.Энх-Амгалан гишүүн гурван эмчийг Солонгост сургахаар боллоо
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг 2,7 тэрбумийн өртөгтэй орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжтэй болсон ч түүнийгээ үр дүнтэй ажиллуулахын тулд эмч ажилтнуудаа сургаж дадлагажуулах асуудалтай тулгарчээ.
Тиймээс энэ ажилд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан туслахаар болж, аймгийн удирдлагуудтай гэрээ байгуулсан байна. Тус гэрээний дагуу эхний ээлжинд 2014 онд гурван эмчийг БНСУ-д сургахаар болж, тэдний зардлыг гишүүн хувиасаа гаргахаар болсон байна.
Эхний ээлжинд компьютер, томографик, эрүү нүүрсний мэс заслын эмч нарыг сургахаар шийдвэрлэж, эрхийн бичгийг нь гардуулжээ.
Цаашид эмч нарыг сургахад их анхаарал хандуулна гэдгээ гишүүн хэлж байсан юм.