
Б.Бат-Эрдэнэ гишүүн унаагаа "зогсоолд" тавьж буй нь
2014.05.26
Б.Бат-Эрдэнэ унаагаа солив
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд унадаг дугуй жийн Улаанбаатарын гудамжаар аялсан нь цахим ертөнцийн ярианы сэдэв болсон. Түүгээр ч барахгүй үүнийг амьдралын зөв хэвшлийг сурталчилсан үйлдэл гэж харах хэсэг ч байна. Энэ тухайгаа эрхэм гишүүн “унагаа солилоо” хэмээн твиттерт жиргэсэн байна лээ. Юутай ч тэрбээр шинэхэн хүлгээ амралтын өдрийн зугаа төдийхөнд тооцохгүй байгаа бололтой. Учир нь тэрбээр Төрийн ордон руу дугуйтайгаа орж яваа харагдсан шүү.