С.Бямбацогтын рефлекс
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.05.13

С.Бямбацогтын рефлекс

С.Бямбацогт гишүүн МАН-ын бүлгийн дарга болоод бараг хагас жилийн нүүр үзэх гэж байна. МАН-ын залуу лидерүүдийн нэг, эрс шулуун үгтэй, бас ч үгүй нэлээн заргач түүнийг бүлгийн даргад хамгийн тохиромжтой нэр дэвшигч гэж намын Удирдах зөвлөл нь үзсэн.

Нам ялагдсан, сөрөг хүчин болсон өнөө үед түүн шиг зан чанартай хүн, бүлэг удирдах нь зөв сонголт ч байж мэднэ. Харин бүлгийн даргын ажил нь түүнд нэгэн рефлекс тогтоосон бололтой. Өөрийн намын бүлгийн хуралдааныг удирдан зохион байгуулахаас гадна, УИХ, байнгын хороон дээр гишүүдийнхээ олонхийн байр суурийг илэрхийлж, дүгнэлт танилцуулан, бас хамгаалах үүрэг нь түүнд бий. Харин энэ бүхний өмнө хэлдэг “Гишүүдэд энэ өдрийн мэнд хүргэе” гэдэг үг нь түүнд амны уншлага болжээ. Тэрбээр өчигдөр намын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ хүртэл “Гишүүдэд энэ өдрийн мэнд хүргэе” хэмээн хэвлэлийнхэнтэй андуурч мэндчилэн     багагүй хөгжөөгөөд авлаа.