Төрсөн өдөр нь тохиож байгаа гишүүдэд Эмэгтэй гишүүд цэцэг өгөв
Төрсөн өдөр нь тохиож байгаа гишүүдэд Эмэгтэй гишүүд цэцэг өгөв
2014.05.23

Төрсөн өдөр нь тохиож байгаа гишүүдэд Эмэгтэй гишүүд цэцэг өгөв

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Батхүү нарын төрсөн өдөр тохиосон байна. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр эдгээр гишүүдэд төрсөн өдрийн мэнд хүргэж, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгээс цэцэг бэлэглэв.

УИХ-ын дарга З.Энхболдын хувьд өнөөдөр 48 нас хүрч байгаа бол Г.Батхүү гишүүн 54 нас хүрчээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат 43 нас хүрч байгаа аж.