Нэвтрүүлэг бүрэн эхээр нь үзнэ үү
2014.05.08

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 100 асуултад хариулав

Монголын хамгийн анхны Хардаг, Онлайн радио МЖЛРАДИО 102.1 долгион,  хөтлөн явуулдаг "100 асуулт, 100 хариулт" дугаарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.

Монголын хамгийн анхны Хардаг, Онлайн радио МЖЛРАДИО 102.1 долгион,  хөтлөн явуулдаг "100 асуулт, 100 хариулт" дугаарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.

1. Таны нэр?

-Л.Энх-Амгалан

2. Таны нас?

-44

3.Таны цусны бүлэг

-III бүлэг

4. Шашин шүтлэгийн хувьд?

-Буддын шашин шүтдэг гэж хэлэх эрхтэй хүн гэж боддог.  Яагаад гэвэл би Гүрдаваа Ренбүчи гэж том Ренбүчигийн шавь болоод олон жил болж байна. Би энэ хүнийхээ сургаал номыг цааш дэлгэрүүлэхэд өөрийнхөө зүгээс  чадах бүхнийг хийж явдаг. Манайд хүн орж ирэхээр танайх лам айлд орж ирсэн юм шиг гэж хэлдэг. Манай гэр бүлийн хүн бурхны шашинд их шүтлэгтэй, манайх ер нь “зул тасалдаггүй” айл гэж хэлж болно.

5.Таны өндөр, жин хэд вэ?

- 182 см, 89 кг.

6. Та гэр бүлээ танилцуулаач

- Эхнэр, 2 хүүхэдтэй. Хүү маань Канадад Их сургуульд сурдаг, Охин маань энд дунд сургуульд сурч байна. Би өөрөө эхээс их олуулаа. 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь. Аав маань жирийн жолооч, ээж маань жирийн нэг сувилагч байсан.

7. Таны хэлэх дуртай үг?

-Хэнтэй  уулзаж байна гэдгээсээ шалтгаална. Одоо бол улстөрч болчихсон, илүү хариуцлага хүлээчихсэн учраас би өөртөө “бодол, үг, үйлдэл гурваа хянаж сур” гэж хэлэх дуртай.  Залуучуудад бол “Та бүгдийн амжилтад хүрэх зам чинь үргэлж засвартай байдаг юм шүү. Тэр замаа үргэлж засаж бай” гэж хэлэх дуртай.

Гэх мэтчлэн 100 асуултад хэрхэн хариулсаныг Нэвтрүүлгээс үзнэ үү.