Хотын дарга уйлав
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо.
Б.Л: Чи аавтайгаа их адилхан болж байна. Жигтэйхэн адилхан болох юм?
Э.Б: Аав дүрлэгэр, алаг давхраатай нүдтэй, над шиг онигор нүдтэй биш ээ. Үс цагаан болоод адилхан болсон байх.
Б.Л: Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг гүн хүндэтгэлтэйгээр үздэг үзэгч таны амар амгаланг эрье. Нэвтрүүлгийн зочин хойморт Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг С.Эрдэнийн Бат-Үүл оролцож байна. Энэ бол та нарт тулган хүлээлгэсэн нэвтрүүлэг биш, хүсч байсан нэвтрүүлгийг та нарынхаа нүдний босгонд өргөж байгаадаа баяртай байна.
П.А: Бат-Үүл гэж маш ховор нэр?
Э.Б: Намайг яг төрж байх үед аав Персийн тухай бичсэн “Тегеран” гээд ном уншиж байсан гэнэ лээ. Тэр номон дээр тийм нэртэй их замын дээрэмчин, сайн эрийн тухай байсан гэсэн. Тэгээд тэр эрийн нэрийг өгсөн гэдэг юм.
Б.Л: Э.Бат-Үүлтэй ярихад би өөрт нь нууж үлдэх юм уу, үлдээхгүй ярьж чадах хүн гэж бодохоосоо илүү өнөөдрийн улс төрд байгаа хамгийн эр зоригтой нь гэж хүндэтгэдгээ давхар хэлмээр байна. Ингээд асуултыг арай зөөлөн наалинхайгаар нь П.Анужингаараа тавиулж эхэлвэл яасым.
П.А: Багахан туршлагаасаа аваад үзэхэд улс төрд яг ид үедээ байгаа үедээ ярилцлага хийнэ гэдэг хүнд юм шиг байгаа юм?
Э.Б: Улс төрч гэдэг жинхэнэ санаа бодол нь нуугдчихаад, олон түмнээс сайн үнэлгээ авах гэсэн тэр хэсэг нь гарч ирчхээд болдоггүй. Би хувьдаа тэгдэггүй гэж боддог. Яагаад гэвэл улс төр өөрөө ердөө сонин биш байсан. Яг үнэнийг хэлэхэд би одоо болтол улс төрд яваадаа харамсч явдаг. Жишээ нь, би Б.Баабарт дандаа атаархаж явдаг.
Б.Л: Цаадах чинь салхи шиг чөлөөтэй?
Э.Б: Б.Баабарын “Нүүдэл суудал” гэдэг номыг би л хувьдаа 100 жилийн дараа гэхэд Монгол хүүхэд уншина. Таны бүтээл ч яг тэгж л явна. Намайг зуун жилийн дараа Б.Лхагвасүрэн гэдэг хүний үеийн хотын дарга Э.Бат-Үүл гэдэг хүн байжээ гэж хэлүүлвэл энэ миний амбиц биш. 1990 онд хүн ардаа эрх чөлөөтэй байлгах гээд тэмцчихсэн. Тэмцээд гарсан тайзнаасаа одоо болтол бууж чадаагүй яваад байдаг.
Б.Л: Би чамайг ухаарсан хүмүүсийн ярианд дэндүү нялхдаа орсон хүүхэд гэж мэднэ?
Москвад элчин сайд байхад С.Баяр дээр сар очиж амарсан.
Э.Б: Зохиолч хүний гэрт зохиолчдын дунд өссөн хүн улс төрд их таагүй байдаг. Өөрийгөө даргын албан тушаалаар чимчихсэн, өөрийнхөө мунхаг, харанхуй байдлаа мэдэхгүй, өөрийг нь зулгүйдэгч тойрсон үед өөрийгөө мундаг амьтан болчихлоо гэж гайхуулж байгаа хүмүүсийг доош нь хийж байсан уран бүтээлчдийн дунд өссөн учраас илэн далангүй ярьж болно.
Б.Л: Орчлонг үзэх үзэл нь тогтоод, томчуулын дунд, ухаарлын дунд хутгалдчихаар хүүхэд тийм болдог. С.Баяр та нар 40 мянгатын дураараа байсан хүүхдүүд. н.Баярыг Москвад элчин сайд байхад С.Баяр дээр сар очиж амарлаа. Орой нь уйдсан улс чинь 40 мянгатынхныг ярина. С.Баяр нэг Болгар компот олжээ. Нөгөөдхөө тэврээд явж байсан Э.Бат-Үүл таарсан байгаа юм. Гахай С.Баяраа хоёулаа яг үзэлцээд хэн хамраас цус гарсан нь авахгүй, гараагүй нь авна гэж гээд үзсэн чинь Э.Бат-Үүлийн хамраас цус гарчээ. Тэгсэн боль боль С.Баяраа миний хамраас цус гарчихлаа, компотоо аваад яв гэсэн байгаа юм. Тэгэхээр хүн үгэндээ хүрдэг, эр хүн болохын тойм хүүхэд байхдаа мэдэгддэг шүү дээ.
Э.Б: Эхлэл нь арай өөр байдаг байхгүй юу.
П.А: Эхлэл нь яаж эхэлдэг юм бэ?
Э.Б: Бид хоёр тэрэн дээр зөрчихөөд байдаг юм. Чи намайг компот бариад явж байсан компотаа өг гэж хэлсэн хэмээж тэр хэлдэг. Би болохоор тийм биш ш дээ. Би чамаас тамхи асуусан чинь тамхи байсан ч чамд өгөхгүй гэж хэдэрлэж, хоёулаа хэрэлдээ биз дээ. Тэр үед чи компот барьчихсан явж байсан шүү дээ гэсэн.