Налайх дүүргийн МАН-ын залуус уулзалт зохион байгууллаа
Налайх дүүргийн Монгол Ардын Намын хороо залуу гишүүд, дэмжигчдийнхээ идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор “Эв нэгдэл-бидний боломж” уулзалт зохион байгууллаа.
Эрч хүчээр дүүрэн 100 гаруй залуу оролцсон энэхүү уулзалтын үеэр дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон бусад удирдлагын хамт Төрийн ордонд зочиллоо. Залуус МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нартай уулзаж есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулахын сацуу зарим залуус МАН-ын гишүүний батлахаа гардаж авсан юм.
Эрч хүчээр дүүрэн 100 гаруй залуу Төрийн ордонд зочиллоо.
Түүнчлэн Тусгаар тогтнолын ордноо зочилж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзаж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө хамтдаа зургаа авахуулав.