УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.05.22

Г.Баярсайхан: Эдийн засгийн өсөлт эргээд шууд 17 хувьд хүрнэ гэвэл эндүүрэл

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан уригдан оролцлоо.

-          Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг Шинэчлэлийн Засгийн зарлалаа. 100 хоног гэдэг нь ямар утгатай юм бэ, 100 хоногт Монгол улсын эдийн засаг сэргэх үү?

Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг Монгол улсын Шинэчлэлийн засгийн газар, Ардчилсан нам, сөрөг хүчин бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гадаад, дотоод хүчин зүйл бий. Гадаад хүчин зүйл нь дэлхийн зах зээлд экспортлож, валют олдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, Хятад улсын эдийн засаг саарсан. Дотоодод улс төрийн нөхцөл байдал, нөлөөлөлтэй зүйл байна. 100 хоног гэдэг нь дэлхийн улс гүрнүүд эдийн засаг хямрахад 100 гэсэн тоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан байдаг.

Анх 1910-аад оны үед Манж чин гүрэн нуран унахад Манжуудын 100 хоногийн шинэчлэлийн хөтөлбөр, Шинэ цагийн үед яривал Польшууд 1990-ээд оны үед 100 хоногийн  огцом эмчилгээний эдийн засгийн хөтөлбөрийг оруулж байсан. Үүнийг Игорь Гайдор гэж Оросын Ерөнхий сайд оруулж байлаа. Яг 100 хоногтоо багтана гэвэл өрөөсгөл ойлголт. Энэ  100 хоногт  дараагийн алс хэт, ирээдүйн эдийн засгийн  эрүүл өсөлтийн үндэс суурийг тавина гэж би харж байгаа. 101 дэхь хоногоос Монголын эдийн засгийн өсөлт эргээд 17 хувьдаа шууд хүрнэ гэвэл эндүүрэл.

Тэгэхээр өнөөдөр эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юу байна. Монголчууд хайгуул, уул уурхайн бүх ажлаа зогсоочихсон учраас үүнийгээ  сэргээх зайлшгүй шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуулиа батлах,  гадаад дэлхий ертөнцөд Монголчууд хайгуул хийх эрхээ сэргээлээ шүү гэдгээ зарлах, гадны компаниуд орж ирээд хайгуулд мөнгө оруулах  зэрэг хэрэгтэй байна.  Энэ бүхэн цаг хугацаа шаардана. Өнөөдөр бид ашигт малтмалынхаа хуулийг дөнгөж хэлэлцэх шатандаа яваа. Тэгэхээр 100 хоногийн эхний долоо хоног яваад эхэлчихсэн байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...