11-11 төвд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцлоо
11-11 төвд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцлоо
2014.05.07

11-11 төвд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцлоо

Засгийн газрын гишүүд лхагва гариг бүр 11-11 төвд хандах иргэдийн асуусан асуултад хариулт өгдөг уламжлалтай. Энэ удаа 11-11 төвд  Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал ажилласан юм. Цахим уулзалтад 3000 гаруй хүн холбогдсны олонхи нь Худалдан авах ажиллагааны газар, тендерийн шалгаруулалтын талаар асуулаа.

Засгийн газрын тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын энэ онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг баталсны дагуу энэ онд 17 яам, агентлагийн 323.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 201 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  

 

Цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан зөвлөгөө авч байгаа иргэн болон тендерт оролцох байгууллага, аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын код  авахаар хүсэлт гаргагчдын тоо өсчээ. Цахим хуудсандаа байгууллагын үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны талаар  ил тод мэдээлэх болсон бөгөөд “Шилэн данс” цэсийг цахим хуудсандаа нээж, санхүү, худалдан авалтын мэдээллийг ил тод болсон байна. 

 Тус газраас зарлаж байгаа тендерт оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мэдээлэл хаанаас авч болох талаархи асуултанд: “Худалдан авах ажиллагааны газраас зарлаж буй тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлалыг  Зууны мэдээ болон Өдрийн сонинд нийтлүүлдэг. www.e-tender.mn, www.e-procurement.mn www.meps.gov.mn зэрэг цахим хуудаснаас авч болно” гэлээ., мэдээлэл авлаа