Барилга байгууламжийн хяналтын төсөв ил боллоо
Барилга байгууламжийн хяналтын төсөв ил боллоо
2014.04.16

Барилга байгууламжийн хяналтын төсөв ил боллоо

Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газраас “Шилэн тендер”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод болгохоор шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ чиглэлд 2014 оны гуравдугаар сараас хойш Худалдан авах ажиллагааны газраас зарлагдаж буй барилга, байгууламжийн зураг, хяналтын төсвийг тендерт оролцогч нарт Цахим худалдан авах ажиллагааны WWW.MERS.GOV.MN вэб хуудсаар дамжуулан нээлттэй болгож эхэлжээ.

Барилга, байгууламжийн зураг, төсөв ил тод болсноор тухайн арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, инженер геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, холболтын зураг хэрхэн хийгдсэн, хяналтын төсвийг ямар аргачлал, тооцоо, зааврын дагуу хийсэн талаарх бүрэн мэдээллийг авах боломжтой юм.