Нийслэлчүүд лавлагаа, мэдээллийн номтой болов
2014.05.01
Нийслэлчүүд лавлагаа, мэдээллийн номтой болов
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас «Улаанбаатар хотын дүрэм»-ийг боловсруулж байгаа билээ.
Түүнчлэн «Ухаалаг Улаанбаатар» хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас нийслэлд амьдарч байгаа болон орон нутгаас шилжин ирэгсдэд зориулж «Нийслэлийн Иргэний Лавлах-2014» номыг бэлтгэн гаргажээ.
Уг номд нийгмийн халамж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах, бүх төрлийн бүртгэлийг хаана, хэрхэн хийлгэх, нийтийн тээврийн маршрут, микро автобус, таксины үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газрууд, орон сууцны үнэ ханш зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л мэдээллийг энгийн байдлаар багтаажээ.