2014.05.01

Я.Содбаатар: Засгийн газар бизнес эрхлэгчдийг хүнд байдал оруулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлж байна.

Тогтоолын төсөлд "Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бизнесийн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх" гэсэн заалт байгаа юм.

Энэ саналыг гишүүдийн 77,8 хувь нь дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүн

"Үндэсний үйлдвэрлэл, дотоодын ААН-үүдээ дэмжих чиглэлээр тусгайлсан бүлэг оруулах хэрэгтэй гэж бодож байна. 2012 оны Засгийн газар байгуулагдсанаас хойш бизнес эрхлэгчдийг хаана, бооно, барина, хорино гэж их явлаа. Одоо АН баялаг бүтээгчдээ дэмжээч ээ. Байнгын хороо дээр ярьж байхад 5000 гаруй бизнес эрхлэгчдэд эрүү үүсгэсэн байгаа гэсэн. Зөвхөн Цагдаагийн газар дээр 3559 аж ахуй нэгж дээр хэрэг үүссэн гэж мэдэгдсэн өчигдөр. Энэ чинь бизнес эрхлэгчдийг хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал үүсгэж байна.