2014.04.25
Ө.Энхтүвшин: Үнэхээр яаралтай хэлэлцэх асуудал энд алга
Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ
23 зүлийн дотор зарим нэг нааштай асуудал байна. Гэхдээ аваад үзхээр нэг нэсэг нь сонгуульд оролцсон АН-ын хөтөлбөр тэр чигээрээ байна. Нөгөө хэсэг нь Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийн заалтууд тэр чигээрээ байна. Яг л энэ 7 хоногт яаралтай хэлэлцэхгүй бол дараагийн 7 хоногт болхоор оройтоно шүү гэхээр нь ямар чухал асуудал байгаа бол гэсэн чинь тийм биш байна. Үнэхээр тийм яаралтай шийдэх гэж байгаа тийм тодорхой биш байна.